Уулын цанаар герман алтан медаль авснаар жагсаалтын нэгдүгээрт бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Уулын цанаар герман алтан медаль авснаар жагсаалтын нэгдүгээрт бичигдлээ

Канадын Колумб мужийн Ванкувер хотноо болж буй Өвлийн олимпийн XXI наадам ялалт, ялагдлын дуулиан, шуугианаар дvvрэн 14 дэх өдөртэйгээ золголоо. Канадын цагаар 27-ны өдөр эмэгтэй уулын цана/слалом/, биатлон эрэгтэй буухиа, сноуборд/пр.гигант.слалом/, кёрлингийн эмэгтэй баг, шорт-трекийн эмэгтэй 1000м, эрэгтэй 5000 метрийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн уулын цана /слалом/-д германы тамирчин бүсгүй Мария Риш тэргүүлж олимпийн алтан медалийг авлаа. Тэр хоёр гарааны нийлбэр дүнгээр 42.89 секундын амжилтаар ийнхүү олимпийн аварга болсноор Герман медаль авсан орнуудын жагсаалтын нэгдүгээрт орж ирлээ. Мөнгөн медалийг аваргаас ялимгүй хоцорч ирсэн Австрийн тамирчин Марлис Шильд, хүрэл медалийг Чехийн уулын цаначин Сарка Захровска нар тус тус авсан. Харин уулын цанын хурдан буултын аварга, "супер гигант"-ын хүрэл медалт америкийн алдарт тамирчин Линдси Вонн хуруундаа гэмтэл авсан хэдий ч гараанаас гарч уралдсан. Гэвч тэр тэмцээнээ дуусгаж чадаагүй.

Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж