Ширээний теннисний УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний УАШТ эхэллээ

Ширээний теннисийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Оч” спорт клубт үргэлжилж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээнд 20 эрэгтэй, 18 эмэгтэй багийн тамирчид  хурд, ухаанаа сорьж байна. Тэмцээнд оролцогчид багийн, ганцаарчилсан болон дан хос эрэгтэй, эмэгтэй гэсэн зургаан төрөлд өрсөлдөж байгаа. Энэ удаагийн тэмцээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Эрдэнэт, Баянхонгор аймгийн тамирчдаас гадна Хөх хотын найман тамирчин оролцож байгаа ажээ. Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд дүнгээ гаргана.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж