Ньюс хөтөч: Дэлхийн хуримтлалын өдөр

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Дэлхийн хуримтлалын өдөр

Ньюс хөтөч: Дэлхийн хуримтлалын өдөр

ӨГЛӨӨНИЙ МЭНД, ӨНӨӨДӨР АРАВДУГААР САРЫН 31

ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.

СЭТГЭЛД СЭВТЭЙ ГАЗАРТ БҮҮ ОЧ

Ангараг гараг. Билгийн тооллын 11, Шувуун хушуут одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

2016.10.31 Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртлээ.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан ТҮЦ-үүдэд хийсэн хяналт шалгалтын талаар болон хурааж авсан түргэн муудах хоол хүнс, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө. Холбогдох утас:88000098, 95665656.

11.00

  • МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт нэмэлт хэлэлцээрийн талаар шуурхай мэдээлэл өгөхөөр боллоо. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно. Холбоо барих утас: 99027019, 99034350
  • Монголын  байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн профессор, доктор Д.Басандорж 11.00 цагаас ‘Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах технологи, туршилт судалгааны үр дүн’ сэдвээр Зайсан дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд мэдээлэл хийнэ.
  • Дархан уул аймгийн ахмадын орон сууцны санхүүжилтыг УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарыг гацаасан гэж үзэн дөнгөтэй суултыг эхлүүлсэн иргэн Б.Энхболд цаашид өлсгөлөн зарлах асуудлаар Live conference center төвд хэвлэлийн бага хурал зарлажээ.
  • Дэлхийн хуримтлалын өдрийн нэгдсэн үйл ажиллагаа Монголын хүүхдийн ордонд болж, 15.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр хуримтлалын сарын хугацаанд хүүхэд багачуудын дунд зарласан гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол болно /12:00 цагаас/. Мөн банкууд хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, газар дээр нь хүүхдийн хадгаламж, хуримтлал нээх үйл ажилллагаа болно.

14.00

  • Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхэд, залуусыг дунд ‘Эрүүл өсвөр үе’ сэдэвт уулзалт зохион байгуулна. Уулзалт UB palace-ийн концертийн их танхимд болох ба ‘Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлөх эм бэлдмэл түүний хор нөлөө’, ‘Цахим орчинд дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай’ сэдвээр мэдээлэл өгнө. Уулзалтад тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 22 төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн 3200 гаруй ахлах агийн сурагчид багш нар, эцэг эхийн төлөөлөл оролцоно.

17.00

  • Тархан суурьшсан монголчууд байгууллага (ТАСАМ)-аас эрхлэн хэвлүүлсэн ‘Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” (Иран, Мараге музей) номын нээлт, танилцуулга Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болно.
  • Залуу сэтгүүлчдэд зориулсан “Youth Newsroom” хөтөлбөрийн төгсөлт болно. Тус хөтөлбөрт 35-аас доош насны 20 гаруй сэтгүүлчид хамрагджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж