"Бид олон хүүхэдтэй болох мөрөөдөлтэй" | News.MN

"Бид олон хүүхэдтэй болох мөрөөдөлтэй"

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

"Бид олон хүүхэдтэй болох мөрөөдөлтэй"

Иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн залилсан ”Глоб кредит” ХЗХ-ны захирал Ж.Мэндбаярт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, дууссан байна.

Загвар өмсөгч С.Сарнайг “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч гэдгээр нь сайн мэдэх биз. Тэрбээр саяхан өөрийн анхны соло уран бүтээл болох “Амин эрдэнэ” дууг олны хүртээл болгосон. Загвар өмсөгч бүсгүй багын дуулах мөрөөдөлтэй охин байсан бөгөөд дараагийн уран бүтээлдээ хэдийнэ орсон гэдгээ дуулгасан юм. Ингээд түүний хань, хөлбөмбөгч Э.Мөнх-Эрдэнэ болон С.Сарнайтай ярилцсанаа хүргэе.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Саяхан анхны соло уран бүтээл болох “Амин эрдэнэ” дуугаа үзэгчдийн хүртээл болгосон. Баяр хүргэе. Анхны уран бүтээлээ охиныхоо нэрээр нэрлэсэн гэв үү?

С.Сарнай: -Тийм. “Амин эрдэнэ” дууны аяыг хөгжмийн зохиолч, миний үеэл ах Г.Онон, үгийг нь кино найруулагч П.Дэлгэрбаяр ах маань зохиосон юм. Эхэндээ “Илд цэцэг” уран сайхны киноны дууны дуу маань нэргүй байлаа. Тэгээд бид дуундаа “Ямар нэр өгөх вэ” гэж их ярилцсан. Эмээгээсээ дууны нэр асуухад “Нэг л зохиолын дууны нэр шиг болоод байна” гээд болдоггүй. Тэгсэн миний санаанд хүмүүс хүүхдүүдээ хайрлан эрхлүүлэхдээ “Миний амин эрдэнэ” гэж энхрийлдэг шүү дээ. Миний охины нэрийг бас М.Амин-Эрдэнэ гэдэг. Тийм болохоор эх үрийн сайхан дуугаа ингэж нэрлэсэн.

-Загвар өмсөгч С.Сарнай өмнө нь дуучин Д.Болдын ‘Үүлэн домог’ клипэнд тоглосон мөн дуучин М.Мягмартай хамтран ‘Байна уу? Ээжээ’ дууг дуулсан. Анхны уран бүтээлийнхээ талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахгүй юу?

С.Сарнай: -Миний хувьд “Илд цэцэг” уран сайхны киноны дууг дуулсандаа маш их баяртай байгаа. Би багын дуулах дуртай, дуучин болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Миний багын мөрөөдөл биелж байна шүү дээ. Би 2011 онд Японоос ирснээс хойш хөгжмийн зохиолч Г.Онон ахыгаа их гуйдаг байсан. Энэ хүсэл маань бага багаар биелж байгаад баяртай байна. 

-Хүмүүсийн сэтгэлд хүрсэн сайхан бүтээл болсон байна лээ. Дахин уран бүтээл хийх үү?

С.Сарнай: -Би дуулах дуртай учраас дуугаа дуулна гэж боддог. Тийм учраас дараагийн уран бүтээлдээ орсон байгаа. “Guys” хамтлагийн М.Мягмар ахтай хамтран дахин нэг дуу дуулна. Шинэхэн уран бүтээлийн аяыг зохиохоор Г.Онон ах маань ажиллаж байгаа. Энэ удаа хүмүүст сургамж өгсөн сайхан дуу хийхээр хичээх болно.  

-С.Сарнай маань их өвөрмөц хоолойтой. Төрөлхийн бүдүүн хоолойтой юу?

С.Сарнай: -Хүмүүс намайг бүдүүн хоолойтой болохоор тамхи татдаг гэж боддог юм шиг байна лээ. Би тамхи татдаггүй. Төрөлхийн ийм баргил хоолойтой. Манай аавын талын эмэгтэйчүүд болон ээж маань бас баргил хоолойтой. Манай ээж бас залуудаа “Айзам” хамтлагт дуулдаг байсан. Уг нь орчуулагч мэргэжилтэй ч дуулах дуртай хүн байсан юм. 

-Загвар өмсөгч С.Сарнайгийн нөхрийг хөл бөмбөгчин гэж дуулсан. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Э.Мөнх-Эрдэнэ: -Би 13 наснаасаа эхлэн хөл бөмбөгийн спортоор хичээллэсэн. Одоо “Сэлэнгэ пресс” багт хамгаалагчийн байрлалд тоглодог. Би дээд лигт зургаа дахь жилдээ тоглож байна. Компьютер, график дизайны чиглэлийн мэргэжилтэй. Мэргэжлийнхээ чиглэлээр “Monroze” брэндийн бүтээгдэхүүний сав, баглаа боодлын дизайныг хариуцдаг юм.

-Хөл бөмбөгч залуу бас загвар өмсдөг. Анх хэрхэн танилцаж байсан тухайгаа дурсвал?

Э.Мөнх-Эрдэнэ: -Би загварын ертөнцөд хөл тавиад зургаан жил болжээ. Анх “Торго” салоны загварын дамжаанд явдаг байсан. Тэгээд С.Сарнайтайгаа танилцаад “Монгол модель” агентлагт харьяалагддаг болсон. 

С.Сарнай: -Бид хоёр анх “Говь” компанийн зураг авалтын үеэр танилцаж байсан. Тэгээд нэг жил орчим найзалж байгаад нийлсэн дээ. /инээв/ 

Э.Мөнх-Эрдэнэ: -Анх С.Сарнайтай танилцахад бүх зүйл нь таалагдсан. Шулуун шударга зан нь их таалагддаг. Бид хоёр загварын тайзнаа болон зураг авалтуудад олон удаа хамтарч ажилласан.

С.Сарнай: -Зарим хүмүүс бид хоёрыг их төстэй гэлцдэг. Би ийм лаг нүд хөмсөггүй биз дээ. /инээв/ Хань маань их халамжтай эр хүн. Хүүхдүүдээ сайн харна. 

-Загварын тайзнаа хамт алхдаг. Магадгүй хоёулаа хамтраад дуулах уу? 

С.Сарнай: -Нөхөр маань дуулах дуртай. Гэхдээ бид хамтарч дуулахгүй ээ. /инээв/

-Загвар өмсөгч бүсгүй маань өнгөрсөн зун хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан. Хүүхдүүд нь том болж байна уу?

С.Сарнай: -Манай гэр бүл саяхан хоёр дахь үрээ өлгийдөж авсан. Охин маань одоо дөрвөн сартай. Хүү маань цэцэрлэгт явж байгаа. Бид хоёБид хоёр 4-5 хүүхэдтэй болох мөрөөдөлтэй. Тэр зорилгодоо хүрэх гээд л явж байна. Хүүхэд айл гэрт  үнэхээр сайхан гэрэл гэгээг бэлэглэдэг шүү дээ. Би өөрийгөө үнэхээр азтай хүн гэж боддог.

Ихэвчлэн цагийг гэртээ өнгөрүүлэхийг хичээдэг. Би хэрвээ ажилтай бол манай хүн хүүхдүүдээ харна. Хоёулаа ажилтай бол хүүхдээ авч яваад л ажлаа амжуулна. Хажуугаар нь гэрийнхээ ажлыг ч амжуулахыг боддог доо.  

-“Яг түүн шиг” шоунд оролцсоны дараагаар “Галзуу зугаалга” кинонд тоглосон. Дахин кинонд тоглох санал хүлээн авсан уу?

С.Сарнай: -Би анх удаа “Галзуу зугаалга” уран сайхны кинонд тоглосон. Одоогоор өөр нэг киноны санал ирсэн байгаа. Ирэх жилээс тоглох бас хэд хэдэн киноны санал ирсэн. Саяхан надад уйланхай наалинхай охины дүрд тоглох санал ирсэн.  Би “Ийм бүдүүн хоолойтой байж яаж эмэгтэйлэг дүрд тоглох юм бэ” гэсэн. Кино найруулагч маань “Царай нь яг тохирч байна. Болно”  гээд тоглосон. Ирэх жил тоглох киноны дүр одоогоор нууц. Миний хувьд Анжелина Жоли шиг адал явдалт, тулаантай кинонд тоглохыг хүсдэг. Гэвч манай улсад энэ чиглэлийн кино хараахан хөгжөөгүй байна. 

-Загвар өмсөгч С.Сарнай “Яг түүн шиг” шоунд оролцож, дуулах авьяастай гэдгээ хүмүүст харуулсан. Таны хувьд үнэнч дэмжигч нь байсан байх?

Э.Мөнх-Эрдэнэ: -Тийм. “Яг түүн шиг” шоуны турш С.Сарнайгийнхаа үнэнч дэмжигч нь байлаа. Ханийгаа шантрахад нь сэтгэл санааг нь засна. 

С.Сарнай: -“Хар сарнай” хамтлагийн Амраа ахыг дуурайгаад яг тайзнаа гарах гэж байсан чинь над руу “Ингэж цаг хугацаа зарцуулж бэлтгэл хийчихээд сандраад хамаг хөдөлмөрөө нурааж болохгүй шүү” гэж мессеж бичсэн. Тэр үгийг нь хараад урам орж, тайз руу гарсан даа. Тэгээд “Энэ шатанд түрүүлсэн” гээд өөдөөс нь гүйж ирээд үнссэн чинь “Намайг танихгүй. Ямар эвгүй юм бэ” гэж байсан.

-Залуу хосуудад маргалдах үе цөөнгүй бий. Энэ үед та хоёрын хэн нь буулт хийдэг вэ?

С.Сарнай: -Мэдээж хоорондоо маргалдах үе зөндөө л гарна. Бид хоёрын хувьд хоёулаа л бие биедээ буулт хийдэг дээ. Хосууд харилцаагаа сайхан байлгахын тулд эвтэй найртай байх нь чухал. Хамгийн гол нь бие биеэ хүндэлж, харилцан ойлгох нь чухал юм шиг санагддаг. 

-Тэгвэл хэр романтик хос вэ?

Э.Мөнх-Эрдэнэ: -Романтиклах үедээ романтиклана./инээв/ Баярын өдрөөр хайртдаа цэцэг бэлэглэж, хамт хоолонд орно. Ер нь бид хоёр баярыг их даруухан тэмдэглэнэ шүү дээ. Хоёрын хоёр хүүхэдтэй болохоор цаг зав ч бага гардаг.  

-“МONROZE” брэнд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах болсон. Бараа бүтээгдэхүүн нь хэр эрэлттэй байна вэ?

С.Сарнай: -Цаашдаа өөрийн брэндийн дэлгүүр болон загварын хувцасны салон ажлуулахыг зорьж байна. Одоогоор тураах цай, бүс, гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаад байгаа. Брэндийнхээ гоо сайхны бүтээгдэхүүнийг Японд, бусдыг нь АНУ-д үйлдвэрлэдэг. Зарим хүмүүс Монгол брэнд байж яагаад эх орондоо үйлдвэрлэх байна вэ гэдэг. Монголдоо бүтээгдэхүүнээ хийлгэх гэхээр яг гоо сайхны бүтээгдэхүүн хийх ургамлууд нь, материал нь байдаггүй. Тиймээс илүү чанартай бараа бүтээгдэхүүн хийлгэхийг зорьдог. Ялангуяа ээжүүд маань төрсний дараагаар тураах цай, бүсийг их сонирхон, худалдаж авдаг.  Бараа бүтээгдэхүүн маань эрэлттэй, хэрэглэгчид ч ам сайтай байдаг. 

Би их эмзэг, гомдомтгой зантай. Хичээгээд л хийх тусам зарим хүмүүс урам хугалж шүүмжлэх нь бий. Хүний хичээж, зовж хийсэн ажлыг муулахаар үнэндээ урам хугардаг. Заримдаа юм хийж гоочлуулж байхаар хийхгүй байвал амар тайван байх ч юм шиг санагддаг. Гэхдээ нэг талаараа намайг хурцалж байгаа юм л даа. Хааяа огт тоохгүй  байх үе ч байна. 

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Anar Rentsen 2017-10-30 150.129.143.169

Eghee amjilt husie hairtai shuu

Avatar

nuudel 2017-10-30 161.69.192.123

tamhi tatdag yum bishuu.21000 shownd oroh ued mashiniihan haalgand tamhi b.san shdee.Ter ued l tamhi tatdag yum gej bodson

Avatar

Bolor 2017-10-30 151.68.63.96

Sanaa n saihan yum chin ajil hudulmur n uran deeshlen devjinee! Tanai ger buld za 60 sain saihan buh ih husey

Avatar

Suren 2017-10-30 66.181.188.97

Ohinii eej bolovsroltoi saihan huuhen bsan uedee l.. etseg ni oliggui avgai solison hogiin amitan bsanda. Eejige duuriasan saihan huuhen boljee. Amjilt husie onor otgon boloroi!

Avatar

Зочин 2017-10-30 66.181.176.152

Хоёр нүд нь дэндүү хол байнаа. Энэ их юмыг хэлнэ дээ

Avatar

Зочин 2017-10-30 66.181.176.152

Дэмийрэл байлаа уучлаарай

Avatar

Zochin 2017-10-30 93.213.171.198

Олон хүүхэдтэй болох мөрөөдөлтэй байхдаа яахавдээ, төлөвлөгөөтэй гэвэл арай утгатай сонсогдоно.

Avatar

Зочин 2017-10-30 202.70.42.102

mundag abyaslag hosdoo amjilt husei

Avatar

зочин 2017-10-30 119.40.100.222

гоёо гэр бүл байна амжилт хүсье

Avatar

Zochin 2017-10-30 112.255.3.105

Busen haaguur zaragdadgiin boloo

Avatar

Зочин 2017-10-30 122.201.31.161

АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2017-10-30 202.21.117.230

huviin asuudal chin hend hamaatai yum be? bolovsroltoi humuusiin tuhaid huviin asuudal hezeed huviin baidag daa.

Avatar

Зочин 2017-10-30 202.179.25.176

saihan zaluus baina. saihan amidraarai gej eruuye.

Avatar

Zochin 2017-10-30 126.225.67.229

Uneheer saihan hos baina, huuhduudee ch uursduu hardag, ajlaa ch amjuuldag, buh talaaraa ikh huurhun hosuud bna, amidrald az jargal, hamgiin sain saihniig husie, Mongoliin maani buh hosuud iim baival Mongol maani hurdan hugjnuu

Avatar

Зочин 2017-10-30 202.21.119.186

wwowl doo

Avatar

Зочин 2017-10-30 66.181.177.94

Yamar saihan tsarailag hymyys ve. Hyyhed ni huurhun baigaa daa. Uhaalag amidraarai gej eree.

Avatar

АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ 2017-10-30 43.242.241.10

АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2017-10-30 145.53.68.69

хөөрхөн хос байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж