Газрын тосны олборлолтыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Газрын тосны олборлолтыг бууруулна

Хэдийгээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг эрхэм гишүүд шийдвэрлэн дэмжсэн ч Төрийн байгуулалтын байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон юм.

Баррель нь 60 ам.долларын ханштай байгаа түүхий нефтийн ханшийг тогтвортой барихын тулд газрын тос үйлдвэрлэгч орнууд олборлолтоо танах арга хэмжээг өргөжүүлж байна. Газрын тос олборлогч орнуудын байгууллагын (OPEC) сайд нарын хурал ирэх арваннэгдүгээр сард болно. Гишүүн орнууд ирэх гуравдугаар сараас газрын тосны олборлолтоо сэргээхээр төлөвлөжээ. Харин байгууллагыг тэргүүлэгч Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салман газрын тос олборлолтыг танасан хугацааг сунгаж, 2018 оны дуустал үргэлжлүүлэхийг мэдэгджээ.

Саудын Арабын албаныхан сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-ын талтай уулзалт хэлэлцээ хийсэн юм. Түүхий нефтийн үнэ 2015 оноос огцом унаж баррель нь 40 ам.долларт хүрснээс олон улс олборлолтоо танах замаар үнэ өсгөх арга хэмжээ авчээ. Саудын Араб нь гишүүн орнуудыг газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээ өдөрт 1.8 сая баррельд барихыг шаардаж байна. Энэ нь  2017 оны сүүлч гэхэд зах зээлийг дахин тэнцвэржүүлж, одоогийн байдлаар өдөрт 1 сая баррель хэмжигдэж буй нийлүүлэлтийн илүүдлийг арилгахад тус дөхөм болох юм.

Олон улсын валютын сан /IMF/ 2017-2018 онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэг баррель нь 55 доллар орчимд байна гэж таамаглаж байв. 2016 онд нэг баррель газрын тосны үнэ дунджаар 42,84 доллар байсан бол 2017 онд 55,23 доллар, 2018 онд ялимгүй доошлон 55,06 доллар болох төлөвтэй гэжээ. Дэлхийн зах зээл дэх газрын тосны өндөр үнэ хамгийн сүүлд 2014 оны долдугаар сард тэмдэглэгджээ. Тухайн үед Brent маркийн газрын тосны 1 баррелийн үнэ 114.7 ам.долларт хүрч байлаа.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж