Өвөр Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Өвөр Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажиллана

Бөхчүүдийн найрааны асуудлыг АТГ-аас шалгахаар болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр наадмын дэвжээнд найраа, наймаа хийдэг гэх яриа яригдаж байсан ч баримт нотолгоогүй гээд тэгэсхийгээд өнгөрдөг байв.

Өнгөрсөн 7 хоногт БНХАУ-ын Өвөр Монголын Хөх хотод Өвөр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөх хотын спортын газрын дарга Тан Жин Фэн, орлогч дарга Ву Ган нарын урилгаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар зочиллоо. Уулзалтын үр дүнд Монголын хөлбөмбөгийн холбоо, Өвөр Монголын хөлбөмбөгийн холбоо дэд бүтэц, сургалт, шигшээ багуудын бэлтгэл гэсэн 3 үндсэн чиглэлээр цаашид албан ёсоор хамтарч ажиллах тохиролцоонд хүрчээ. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар хоёр тал хамтарч ажиллах болсонд таатай байгаагаа хэлээд, Өвөр Монголын хөлбөмбөгийн холбоо Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлсэн байна.

Монголын клубүүд Өвөр Монголд зохион байгуулагддаг “Нэг зам – нэг бүс” олон улсын тэмцээнд байнга оролцдог. Цаашид энэ тэмцээний цар хүрээг улам өргөтгөх, Монголд зарим тэмцээнийг зохион байгуулах саналыг дэвшүүлжээ. Мөн манай улсаас албан ёсоор баг тамирчид, төлөөлөгчид Хөх хотод тэмцээнд оролцох, бэлтгэл хийх үед байрлах зардлыг Өвөр Монголын хөлбөмбөгийн холбоо хариуцна. Уулзалтын үеэр Монгол улсын 19 хүртэлх насны шигшээ баг Хөх хотод бэлтгэл хийж, орон нутгийн багуудтай нөхөрсөг тоглолт зохион байгуулсан байна. Ойрын хугацаанд манай улсын 15 хүртэлх насны охид, хөвгүүдийн баг мөн Өвөр Монголд хамтарсан бэлтгэл хийхээр зорьж байна.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж