Зарим мэдээллийн сайтад Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаярын зөвлөхөөр явахаар тохиролцсон тухай мэдээлэл нийтлэгджээ. Баталгаажиж, албан ёсных болоогүй ч түүнийг намынхантайгаа ярилцаж, тохиролцсон гэх эл мэдээллийг дэд сайдтай холбогдож тодрууллаа.
Дэд сайд Б.Цогтгэрэл хэвлэлд гарсан мэдээллийг үгүйсгэж, “Худал мэдээлэл” гэсэн товч тайлбар өгөв.
Д.УУДАМ