Элчин сайд Султан Аль Мансуриг хүлээн авч уулзлаа | News.MN

Элчин сайд Султан Аль Мансуриг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Элчин сайд Султан Аль Мансуриг хүлээн авч уулзлаа

Амаржаад удаагүй байгаа жүжигчин Риз Уизерспун хорвоод мэндлээд сар гаруйхан болж буй нялх хүү Теннессийн хамт Лос-Анжелес хотноо зугаалж яваад папараццийн дуранд өртжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Султан Аль Мансуриг өнөөдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол Улс Катар Улстай найрсаг харилцаатай. Хоёр тал дээд, өндөр түвшинд болон байгууллага хооронд төлөөлөгчид харилцан айлчлуулж ирсэн. Катар улсын Эрхэм дээд Эмир Монгол Улсад айлчлах албан ёсны урилга нь хүчин төгөлдөр хэвээрээ байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайдаас хүслээ.

Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, Катарын тал Монгол Улсад Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэлээ.

Катар Улстай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Санхүүгийн чадавхитай Катар улс Монголд хөрөнгө оруулалт хийх өргөн боломжтой гэж үзэж байна. Катарын тал Монголд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаж буйгаа хэллээ.

Катар Улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүхий л салбарт хамтран ажиллахад Элчин сайдаас шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн. Хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр, дээд түвшний айлчлал чухал гэдгийг Элчин сайд тэмдэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Катар Улсад айлчлахыг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-30 103.26.194.98

Iimerhuu sanhiigiin chadavhtai ulstai zuv hamtran ajillaval manaid l heregtei dee

Avatar

Mongol 2017-10-30 129.187.19.220

Katar sayahan delhiin buh ulsig shahuu vizgui bolgoson. EU, Azi, Hoid, Umnud amerik geed l. Azias Mongol, Hoid Solongos 2 shahuu l viztei uldeh shiv dee. Mongolig vizgui bolgoj boldoggui yumuu? Hamtiin ajillagaa l yarih yum, viztei baij yun hamtiin ajillagaa yariad bainaa? Yalanguya aylal juulchlalin salbart!Endees vizgui ornuudiig haraarai: https://en.wikipedia.org/wiki/Visa_policy_of_Qatar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж