С.Ганбаатарыг торгож, нэр дэвшигчийн жагсаалтаас хасна

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

С.Ганбаатарыг торгож, нэр дэвшигчийн жагсаалтаас хасна

“Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “UB Palace”-ын концертын их танхимд энэ сарын 15, 16-нд 19.00 цагт анхны бие даасан тоглолтоо “Гэртээ хүрэх зам” нэртэйгээр хийх гэж байна.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт холбогдох 50 сая вонны хахууль авсан хэргийг өнөөдөр /2017.10.30/  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүлээ.

Шүүх хурлыг тус шүүхийн  шүүгч С.Өсөхбаяр даргалж, нээлттэй явуулсан юм.

Шүүх бүрэлдэхүүн С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, БНСУ-ын иргэн Юү Ван Сү-гээс 50 сая вонн авсныг тогтоож, С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу нэг сая 440 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ.

Мөн С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний хүлээн авсан хандив гэх 50 сая воныг улсын орлогод буюу Төрийн санд шилжүүлэх шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар С.Ганбаатар нь анхан шатны шүүхийн шийтгэврийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж