Э.Дөлгөөн: Намайг нэрлэнэ гэж ерөөсөө бодоогүй | News.MN

Э.Дөлгөөн: Намайг нэрлэнэ гэж ерөөсөө бодоогүй

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

ФИБА 3х3: Насанд хүрэгчдийн ААШТ

Э.Дөлгөөн: Намайг нэрлэнэ гэж ерөөсөө бодоогүй

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамжийг өнөөдөр гаргалаа.

 

800

Сагсан бөмбөгийн 3х3  төрөлд Монголын эрэгтэй шигшээ баг анх удаа Ази тивийн аварга болсон сайхан мэдээтэйгээр шинэ долоо хоног эхэллээ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 15 улсын баг оролцсон ба дэлхийн 180 оронд  Олон улсын сагсан бөмбөгийн холбооны youtube сувгаар шууд дамжуулжээ. 

Г.Цэнгүүнбаяр,Э.Цэрэнбаатар,Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням нарын залуус энэ багийг бүрдүүлээд долоон сарын хугацаа өнгөрчээ. Тус бүрдээ өөр өөр ажил эрхэлдэг ч бэлтгэлээ таслалгүй хийдэг тууштай байдал нь тэднийг ийнхүү багийн спортоор анх удаа тивийн аварга болоход хүргэсэн байх. 

Энэ удаагийн тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдсөн. Тэдний тоглолтын талаарх товч мэдээллийг хүргэе. 

Эрэгтэй баг

Монголын шигшээ баг Тайванийн багийг 21:13 онооны харьцаагаар хожиж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Хагас шигшээд Австралийн шигшээг манай залуус нэмэлт цаг 19:17-оор буулган авч,  аваргын төлөө шалгарч үлдэв. Ингээд Шинэ Зеландын багтай хийсэн аваргын төлөө тоглолтод 19:14 харьцаатайгаар Монголын сагсчид ялалт байгуулж, анх удаа Ази тивийн аварга болсон юм. Эрэгтэйчүүдээс мөнгөн медалийг Шинэ Зеланд, хүрэл медалийг Австралийн баг хүртсэн юм. 

Эмэгтэй баг

Монголын эмэгтэй шигшээ баг БНХАУ-ын багийг 16:14 онооны харьцаатай хожсон. Ингээд хасагдах шатанд Энэтхэгийн багт 14:16 онооны харьцаагаар хожигдсоноор тэмцээнийг орхисон юм. Эмэгтэй сагсчдыг Австралийн баг тэргүүлж, Малайз, Хятадын баг мөнгө, хүрэл медаль хүртсэн.


 

ТЭМЦЭЭНИЙ ДАРААХ СЭТГЭГДЭЛ
 

  • Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав

-Олон улсын сагсан бөмбөгийн холбооны бүх стандарт, шаардлагуудын дагуу тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Манай тамирчид нэр хүндтэй багуудтай тоглож, ялагч боллоо. Австрали, Шинэ Зеланд зэрэг том багуудыг бүгдийг нь хожлоо. Багийн спортоор амжилт гаргаж болдгийг харуулсан, сайхан тэмцээн боллоо. Бидний сэтгэгдэл их өндөр байна. 

  • Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга

800

Аварга баг болсон энэ мөчийн сэтгэгдлийг сонсъё?

-13 жилийн мөрөөдөл минь өнөөдөр биелэлээ оллоо. Сагсан бөмбөгийн гэр бүл маань Азийн аварга багтай боллоо. Азийн аварга болохдоо Австрали, Шинэ Зеланд зэрэг орны олимп, дэлхийн аваргаас медаль авч байсан багуудыг хүртэл хожлоо. Бид нар энэ жил таван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль олон улсын тэмцээнээс хүртлээ. Энэ жил үндэсний шигшээ маань ганзага дүүрэн байна. 

-Хамгийн хүчтэй баг аль улсынх байв?

-Австралийн багтай хийсэн тоглолтод манай баг нэмэлт цагт хожлоо авлаа. Бараг хожигдож дуусаж байгаад сүүлийн наймхан секунд дутуу байхад оноог тэнцүүллээ шүү дээ. Энэ тоглолт их хүнд, бас их сэтгэл хөдөлгөсөн, хөөргөсөн тоглолт боллоо. 

-Цаашид багийн спортийг хөгжүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?

-Монголчууд ганцаарчилсан спорт буюу жудо, чөлөөт бөх, бокс зэрэг топ спортоор хэдийнэ дэлхийд танигдсан. Харин багийн спортоор дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэцүү. Гэхдээ бид түүний л төлөө зүтгэж байгаа. Таван хүн байлаа гэхэд нэг хүн мэт, нэг зорилготой л байх ёстой. Энэ л чухал. Багийн спортод баг, хамт олны нэгдэл чухал. Өнгөрсөн хугацаанд бидэнд бэлтгэл хийх газар байхгүй, гудамжинд хүртэл бэлтгэл хийх үе  гарч байсан. Багийн спортыг дэмжихийн тулд  улсаас анхаарал тавих ёстой, бодлогоор дэмжих хэрэгтэй. Нэг үеэ бодвол энэ дэмжлэг, спорт сонирхогчдын маань урам нэмэгдэж байгаа. Түүний үр дүнгийн нэг хэсэг нь өнөөдрийн амжилт юм. 


800

Тоглогч Г.Цэнгүүнбаяр:

-Австралийн багтай тоглож байхад байдал эвгүйтэхээ шахсан. Талбай дээр байгаа танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Цаг сунгасан, их ширүүн тоглолт боллоо. Австралийн багийн тоглогчид шийдвэрлэх үед шидэлт хийх бүрт нь л дотор харанхуйлах шиг л болж байсан. Ямар ч байсан манай баг хожих ёстой шүү гэж бодоод, бүхий л боломжоо  ашиглан тоглосон. Амар байсангүй. Гэхдээ энэ бүгдийг даваад, Азийн аварга болсон гэхэд үнэхээр итгэмээргүй санагдаж байна. 

800

ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ Э.ДӨЛГӨӨН:

Тэмцээний үеэр хувь тоглогчийг үнэлж өгдөг хамгийн том шагнал нь улирлын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчийн шагнал байв. MVP буюу Most Valuable Player шагналыг Монголын тамирчин Э.Дөлгөөн хүртсэн. Түүний хувьд багаа оноо авсан байдлаар тэргүүлээд зогсохгүй хоёр дахь боломж, цэвэрлэгээний үүргийг сайн гүйцэтгэж байсан юм.

-MVP  боллоо. Танд давхар баяр хүргэе.

Баярлалаа. Намайг нэрлэнэ гэж ерөөсөө  бодоогүй байсан. Их гэнэтийн зүйл боллоо /инээв/.

Өөрийг тань ФИБА-гийн сайт дээр хамгийн гоё үс засалттай залуу гэж онцолсон байсан. Та өдөр тутамдаа өөрөө үсээ янзалдаг уу?

-Харин тийм байсан. Тэр мэдээллийг уншаад үсээ илүү гоё янзлахгүй бол болохгүй юм байна даа гэж бодсон /инээв/. Анх үсээ янзлахдаа 30 юм уу, 40 минут болдог байсан сүүлдээ сураад, 10 минутын дотор л янзалдаг болсон.                                  

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zoch 2017-10-30 202.9.40.30

uuriin uisiin bagaa demjih saihan baidgiin b.na.AMJILT DUU NARAA

Avatar

зориг 2017-10-30 124.158.124.237

бөх бөх л гэх юм бөх топ спорт биш монголд л спорт юм байх

Avatar

зочин 2017-10-30 124.158.124.237

та бүгдээр бахархаж байна Одоо тор нь ойлгоод холбоо нь эвлэрчихвэл улам их амжилт урд чинь байна даа гэдгийг түшмэлүүд ойлгож байгаа байхаа амжилт залуусаа

Avatar

баяр хургэе 2017-10-30 66.181.189.147

биеэ тоож болохгуй, бас бэлтгэлээ таслаж..Олимпийн медаль!!!

Avatar

tulgin naiz 2017-10-30 202.9.43.123

gol ni tulgaad l bayarla . ene huniig havchij bsan sharavaa ta nar ichih heregtei. tulgaagiin shav nar lag blaa

Avatar

Зочин 2017-10-30 27.123.214.2

Гоё тоглосон шүү

Avatar

Монгол 2017-10-30 182.160.6.189

Залуусаараа бахархаж байна. Ийм утаатай, уур уцаартай, бухимдалтай үед үнэхээр сайхан сэтгэл хөдөлгөсөн, бахархам амжилт байна. Бид цөөхүүлээ ч чаднаа. Залуусаа одоо дэлхийн аварга өөд УРАГШАА. АМЖИЛТ

Avatar

Zochin 2017-10-30 43.228.129.65

Mundag bnaoo. zaluusdaaa amjilt. Mongolchuud huchtei. UUHAI UUHAI UUHAI

Avatar

Зочин 2017-10-30 194.230.159.222

Залуусдаа их амжилт хүсье. Мундаг байна. Бас нэг Монголын бахархал. Та нартаа улам их амжилт гаргахыг хүсээд, улмаар Олимп , дэлхийн аварга болох сайхан ерөөл дэвшүүлье. Та нар чадна аа, залуусаа

Avatar

TsM 2017-10-30 182.160.1.230

Та нараараа үнэхээр их бахархаж байна. Зорилгодоо үнэн байна гэдэг энэ дээ. Заавал олимп, дэлхийн аварга болоорой. Бид чадна аа. Юуны төлөө Бөртэ чонын удам билээ.

Avatar

Зочин 2017-10-30 150.129.141.134

Amjilt amjilt Olympoos Alt avna shuuuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж