Буриадын бөө нар Байгаль нуурын хувь заяаг тэнгэртээ даатган холбогдох зан үйлийг Братскийн усан сангийн дэргэд гүйцэтгэлээ.
Дэлхийд хамгийн цэнгэг, хамгийн гүн Байгаль нуурын ус экологийн хувьд доройтож, усны түвшин нь доошилж байгаа юм. 2014 онд усны түвшин хамгийн ихээр доошилсон юм. Байгаль нуурын ус ийнхүү бохирдож, түвшин доошилж байгаа нь нуур орчмын иргэдийн амьдралд нөлөөлж байгаа юм. Энэ нь нуурын лус савдаг хилэгнэсэнтэй холбоотой гэж бөө нар үзээд аргадах зан үйлийг хийжээ.
2014 онд Байгаль нуурын усны түвшин 40 сантиметрээр багасч, 456 метр хүрсэн нь сүүлийн 60 жилд тохиолдоогүй үзэгдэл байлаа. Үүнтэй холбоотойгоор нуурын эргэн тойрны хот тосгодын худгууд ширгэж, ихэнх газарт ган нүүрлэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ