Н.Дэмбэрэл МАН-ын даргад өрсөлдөх үү?

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Н.Дэмбэрэл МАН-ын даргад өрсөлдөх үү?

Н.Дэмбэрэл МАН-ын даргад өрсөлдөх үү?

Эрх баригч МАН-ын Их хурал ирэх сарын 20-21-ний өдрүүдэд болно. Энэхүү их хурлаар М.Энхболд намын даргын албан тушаалаа өгөх бөгөөд МАН-ын даргад горилогчид цөөнгүй байна.

Ж.Эрдэнэбатын засгийг унагааж, Ерөнхий сайдын суудлыг нь булааж авсан У.Хүрэлсүх намын даргад өрсөлдөнө гэдгээ аль эрт хэвлэлээр зарласан бол Ж.Эрдэнэбат ч намын даргын төлөө өрсөлдөхөөр сэмхэн бэлтгэж байгаа гэх.

Тэгвэл намын даргын энэ удаагийн сунгаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Н.Дэмбэрэл оролцохоор болсон тухай Тусгаар тогтнолын ордноос жиргээд эхэлжээ. Босоо удирдлагатай, удирдлагаас гарсан шийдвэрээсээ хэзээ ч хазайж байгаагүй МАН-ынхны дунд энэ удаад гал гаргасан өрсөлдөөн болж магадгүй байна.

Учир нь энэ удаагийн намын даргын суудалд дандаа залуучууд өрсөлдөж байгаа нь тус нам шинэчлэгдэж магадгүй гэсэн горьдлого төрүүлж буй. Ямар ч байсан МАН-ын даргын төлөө У.Хүрэлсүхийн өрсөлдөгчийн тоо нэмэгдсээр байна.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж