22 компанийн 354,930 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

22 компанийн 354,930 хувьцаа арилжжээ

Шатахуун импортлогч компаниуд өнөөдрөөс эхлээд зарим аймгуудад шатахууны үнээ нэмсэн талаарх мэдээлэл бидэнд ирсэн бөгөөд энэ талаар компаниуд “үнээ нэмээгүй” эсвэл “тодорхой хариу өгөх боломжгүй” гэж байгаа юм.

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 354,930 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс “Говь’ ХК-ийн /GOV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.73 хувиар өссөн бол ‘Монгол Шуудан” ХК-ийн /MNP/ ханш хамгийн өндөр буюу 13.56 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,000 ширхэг үнэт цаас 296.5 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,139.54 нэгж болж 0.36 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,198,753,225,449 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж