БНХАУ-ын эрдэмтэд нисгэгчгүй, ачаа тээврийн онгоцыг амжилттай туршлаа. Энэ тухай Хятадын шинжлэх ухааны академийн Инженер, дулааны физикийн судалгааны газар аравдугаар сарын 26-нд мэдэгдсэн юм. Тэд холбогдох байгууллагатай хамтран дэлхийд анх удаа нисгэгчгүй, хүнд даацын ачаа тээврийн онгоц АТ200-г бүтээсэн байна.
Онгоцны нийт урт 11.84 метр, далавчны хэмжээ 12.8 метр, өндөр 4.04 метр бөгөөд нисэх үеийн хамгийн хүнд жин нь 3.4 тонн гэнэ. Түүнчлэн агуулахын эзлэхүүн нь 10 куб метр, 1.5 тонн хүртэлх хэмжээний даацтай.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ