Хятад анх удаа уян AMOLED дэлгэц үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Хятад анх удаа уян AMOLED дэлгэц үйлдвэрлэнэ

Энэхүү “Шүүхийг сурвалжлах нь” цуврал сургалтыг 2009 оноос эхлэн зохион байгуулж буй бөгөөд сэтгүүлчдийн өөрсдийнх нь сонирхсон сэдвүүд дээр үндэслэн явуулдаг юм.

Хятадын BOE компани зургаа дахь үеийн уян хатан, ороож, нугалж болдог AMOLED дэлгэцийн үйлдвэр байгуулжээ. Энэ нь Хятадын анхны үйлдвэр төдийгүй дэлхийн хоёр дахь ийм төрлийн үйлдвэр болж байгаа юм. Үйлдвэрлэлийн дамжлагад нийт 46.5 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 2015 оны тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Ийн 2017 оны тавдугаар сард ашиглалтад орж, аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хугацаанаасаа өмнө үйлдвэрлэлээ эхэлжээ. Сар бүр 1850х1500 мм хэмжээтэй 48 мянган ширхэг шилэн суурь хавтан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар төлөвлөсөн аж.

Тус үйлдвэр нь дэлхийн хамгийн дэвшилтэт ууршуулан бүрэх технологийг ашигласан бөгөөд шилэн суурь хавтангийн хоёрны нэгийг зүсэж, ууршуулан бүрэх юм. Энэ технологи нь бэрхшээл өндөртэй аж. Үүний зэрэгцээ бага хэмд олон талст цахиур (LTPS) хиймэл резинэн хавтанг ашиглан уламжлалт талстгүй цахиур (a-Si) шилэн суурь хавтанг орлуулжээ. 

LTPS технологийг ашигласнаар дэлгэц илүү нарийвчлалтай, тод харагдахаас гадна хариу үйлдэл хурдан үзүүлнэ. Мөн гэрэлтүүлэг өндөр, цахилгаан бага зарцуулна гэх мэт давуу талтай гэнэ.

AMOLED (active-matrix organic light-emitting diode) нь сүүлийн үеийн дэлгэцийн технологи бөгөөд гар утас, телевизэд өргөнөөр хэрэглэж байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж