“Хурд 125” сугалаат худалдааны таван азтан “хурдаа” сорив

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

“Хурд 125” сугалаат худалдааны таван азтан “хурдаа” сорив

Эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулсан “Их Монгол” хүндэтгэлийн цэнгүүн 2012 оны арваннэгдүгээр сарын 14-нд Соёлын төв өргөөнд болно. Гэхдээ уламжлалт төрийн концертоос арай ондоо.

Үйлчлүүлэгчиддээ зориулан шинэ, содон үйлчилгээгээрээ бэлэг барьсаар ирсэн “Үндэсний сүлжээ дэлгүүр Номин” 25 жилийнхээ ойн хүрээнд “ХУРД 125 секунд” сугалаат худалдаагаа эхлүүлээд байгаа билээ. 

“Хурд 125” урамшуулалт худалдааны аравдугаар сарын таван азтан тодорч, хүссэн бүхнээ авлаа. Энэ удаа Улаанбаатар хотоос гурав, Эрдэнэт, Дархан хотуудаас тус бүр нэг азтан тодорчээ.

Азтан Ж.Энхмөнх “Манай гэр бүлийнхэн 3, 4 дүгээр хорооллын “Номин” худалдааны төвөөс худалдан авалт хийж, азтан болсон. Хугацааны хувьд хэрэгцээнийхээ хангалттай барааг цуглуулж чадлаа. Би аль болох гэртээ шаардлагатай байгаа цахилгаан барааг сонгосон” гэв.

Хүссэн бараагаа 125 секундэд амжиж авах азтангууд авхаалж самбаа, хурд хүчээ үзлээ. Эхний азтан Б. Гэрэлтзам  3.900.000 төгрөгийн бараа, хоёр дахь азтан Ц. Пүрэв-Очир 3,695,000 төгрөгийн бараа, гурав дахь азтан А. Оргил 6,969,900 төгрөгийн бараа, дөрөв дахь азтан Ж.Энхмөнх 6.146.000 төгрөгийн тус тус цуглуулж амжсан байна. 

Харин тав дахь азтан болсон Р. Энхжаргал хүндэтгэх шалтгааны улмаас хүссэн бараагаа хараахан авч амжаагүй ч бид ирэх сарын азтангуудтай хамтран оролцох юм байна. “Би Эрдэнэт хотоос ирж, “Хурд 125” худалдан авалтыг хийж байна. Миний хувьд Номин худалдааны төвийн байнгын үйлчлүүлэгч. Гэхдээ аль салбараас худалдан авалт хийж, 125 секундэд бараа цуглуулах эрх хожсоноо сайн санахгүй байна. Би сая гурван сая гаруй төгрөгийн үнэтэй, цахилгаан бараа сонголоо. Худалдан авалт хийхийн өмнө бусад оролцогчдын харахад амархан юм шиг санагдсан. Яг өөрөө бараагаа богино хугацаанд сонгоход тийм амар байсангүй. Их сандарлаа.” хэмээн О.Пүрэв-Очир сэтгэгдлээ хуваалцлаа. 

Одоогоор үндэсний сүлжээ дэлгүүрийн хамгийн сонирхолтой сугалаат худалдаа “Хурд 125” нийт 50 азтанаас 20 азтан тодруулах үлджээ. Дараагийн азтан та байх болно. Таныг азын тэнгэр ивээх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж