ОУВС-гийн хөтөлбөр тогтвортой үргэлжилнэ | News.MN

ОУВС-гийн хөтөлбөр тогтвортой үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

ОУВС-гийн хөтөлбөр тогтвортой үргэлжилнэ

Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт зохион байгуулдаг “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4:11 уулзалт” Дорноговь аймгийн Сайншанд хотод өчигдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб болон ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзав.

Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб баяр хүргээд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжлэх болсныг дуулгалаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидлыг ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагердад илгээсэн нь цаг үеэ олсон алхам болсон. Үүний дүнд өнгөрсөн зургаадугаар сараас хойш зогсонги байдалд орсон хөтөлбөр хэвийн үргэлжилж, донор орнууд болон хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгох болсныг тодотгов.

ОУВС-гийн энэ шийдвэрт талархаж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлээд цаашид төсвийн сахилга батыг сайжруулж, төсвийн алдагдлыг бууруулан, Засгийн газрын бонд гаргахаас зайлсхийж, аль болох давсан орлого, нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгахыг зорьж байгааг тэмдэглэв.

Мөн уулзалтаар тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцын талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-30 173.255.200.41

Sangiin yamnii nyamaa gj terbumtan bii dee. Canada amerikiin companias software nertei ajilladaggui umnuud avchirch horongiin birj toriin bank sangiin yamand shahaj bayjsan

Avatar

zochin 2017-10-30 103.57.94.195

Sangiin yam ugaasaa dampuurchihsan shuu dee. Angli helgui murtluu gadniihantai uulzaj tom tom yariad l udirdaad l sonin shtee. Solih ni l zuv shtee

Avatar

Зочин 2017-10-30 119.40.100.222

a

Avatar

Zochin 2017-10-30 119.40.100.222

1

Avatar

zochin 2017-10-30 119.40.100.222

a

Avatar

Zochin 2017-10-30 183.81.169.78

Sangiin yamnii turiin narrin Nyamaa, Dorjsembed metiin nuhduudiig uter turgen solioch. Nyamaa ni Turiin bankaar togloson. Dorjsembed ni Englisheer yarij chaddaggui tegsen hernee. hugjliin sanhuujiltiin gazriin dargiig hiigeed l yavj bdag. Englishteisain kadruud olon bna shuu dee. tsaana chini.

Avatar

Зочин 2017-10-30 66.181.170.50

Сангийн яамны Х.Ганцогт Монгол талаас ахалж бгаа юм уу. Жинхэнэ удирдагч хүншд уул нь. Ажиллаж ажиллуулж чаддаг. Ийм хүмүүсийг дайчилвал Хүк хэлэх үгтэй хийсэн ажилтай ЕС болж түүхэнд үлдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж