Ц.Отгонбилэг, М.Нямжаргал нарын гурав дахь түрүү

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Ц.Отгонбилэг, М.Нямжаргал нарын гурав дахь түрүү

“Сонгуулийн ялалтын стратеги” хэмээх шинэхэн номын нээлт маргааш Интер номын дэлгүүрт 12.30 цагт болох юм байна.

Монголын даамын холбоо, Их дээд сургуулиудын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулсан зуун буудалт даамын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-29-ний өдрүүдэд Техник технологийн дээд сургууль дээр боллоо. 11 дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 20 гаруй их, дээд сургуулиудын эрэгтэй 33, эмэгтэй 17 даамчин өрсөлдсөн юм.

Эрэгтэйчүүд швейцарь системээр 8 өрөг тоглож дүнгээ гаргахад ДДХМ Ц.Отгонбилэг 13 оноо авсан амжилтаар тэргүүлж, ДДХМ Б.Мөнхжин 13, спортын дэд мастер Б.Пүрэвжаргал 12 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт IV-V байранд дэд мастер Т.Лувсангончиг 12, ДДХМ Ц.Сүхбат 11 оноогоор шалгарсан байна.

Ц.Отгонбилэгийн хувьд оюутны УАШТ-д гурван жил дараалан түрүүлж байгаа нь энэ юм.

Эмэгтэйчүүд швейцарь системээр 7 өрөг тоглоход ОУИМ М.Нямжаргал зуун хувийн амжилтаар манлайлж, мөн л тус тэмцээнд гурав дахиа аваргалав. Мөнгөн медалийг ДДХМ А.Дашбаяр 10, хүрэл медалийг спортын дэд мастер Б.Энх-Амар 9 оноогоор хүртлээ. Спортын мастер Э.Саранзаяа 9, дэд мастер А.Цэвээн 8 оноогоор шагналт байр эзэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж