Намрын башёд дөрвөн ёкозүна зодоглоно

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Намрын башёд дөрвөн ёкозүна зодоглоно

“Шинэ үеийн Монголын мэргэжлийн боксын холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Г.Оюунболдтой ярилцлаа.

Японы сүмогийн холбооноос арваннэгдүгээр сарын кюүшюү башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалтыг өнөөдөр /2017.10.30/ танилцууллаа. 

2017 оны тэргүүн башёд түрүүлснээр Кисэносато мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна болсон. Ингэснээр сүмогийн дэвжээ дөрвөн аваргатай болсон юм. Гэвч бэртлийн улмаас дөрвөн ёкозүна бүгд бүрэн барилдсан башё байсангүй. Харин ирэх сарын башёд аваргууд бүгд барилдана гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Тиймдээ ч хүлээлт өндөртэй байна.

Есдүгээр сарын аки башёд түрүү хүртсэн ёкозүна Харүмафүжи хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлна. Харин Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийн тэргүүн магнайд бичигджээ. 

Кюүшюү башёд макүүчи зиндаанд Монголын есөн сүмоч барилдана. Тэрүнофүжи озэки цолоо хураалгаж, сэкиваки болсон байгаа.

амаваши зүүний маэгашираг тэргүүлэн барилдах бол Ичиножёо барууны маэгаширагийн дөрөвт, тавт нь Араваши эрэмбэлэгджээ. Харин Чиёшёома маэгаширагийн зургаад, Таканоива наймдугаарт тус тус бичигдсэн байна.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж