Сугалаанд хожсон мөнгөө буяны үйлст зориулжээ | News.MN

Сугалаанд хожсон мөнгөө буяны үйлст зориулжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Сугалаанд хожсон мөнгөө буяны үйлст зориулжээ

Та сугалаанд хожвол яах вэ? Шинэ машин, байр худалдан авч, дэлхийг тойрч аялах тухай бодож байна уу?  Эсвэл сугалаанд хожсон мөнгөө буяны үйлст  хандивлах уу?

Канадын сайн дурын ажилтан, сувилагч Рэчел Лапиер харин сугалаанд хожсон мөнгөө өөрийн шүтээн Тереза эхийн адилаар буяны үйлст зориулахаар шийдсэн байна.  1983 оны Квебекийн гоо бүсгүйгээр шалгарч байсан Рэчел Лапиерт нэгэн өдөр хаалгыг нь тогшин, Квебекийн хонжворт сугалааны ялагч болж, насан туршдаа долоо хоног бүр 1000 канад доллар авах болсныг дуулгажээ.

Рэчел баярлахдаа байшин доргитол хашхираагүй ч дотроо сайн үйлсийн төлөө зориулахаа өөртөө амласан гэнэ. 

Тэрбээр энэ тухай ярихдаа “Би үлдсэн амьдралаа дуртай зүйлээ хийж өнгөрүүлмээр байна. Би бусдад туслахыг хүсэж байна” гэжээ. 

Рэчел Лапиер сувилагчийн ажлаа үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ “Le Book Humanitaire” нэртэй буяны сан нээсэн байна. Сэйнт Жеромид байрладаг түүний буяны сан нийгмийн сүлжээгээр дамжуулан хүмүүст хэрэгтэй зүйлээр нь тусалдаг гэнэ.

Фэйсбүүк хуудсанд 22,000 дагагчтай болсон буяны сан хүмүүст зөвхөн материаллаг зүйлс биш эмчид цаг авахад хүртэл зуучилж, тус болдог гэнэ. Энэ онд тус буяны сан Квебект Сирийн дүрвэгсдэд зориулсан байрыг тохижуулахаас эхлээд орон гэргүй эхэд амьдрах байр олох зэрэг  15,000 сайн үйлсийн ажил явуулсан байна. Одоогоор 10 орон тооны ажилтантай буяны сан өнөөг хүртэл 70,000 ам.долларыг хандив тусламжид зарцуулжээ.

Н.Энхтуяа

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-30 203.169.49.96

Сувилагчдын цалин нь амьдаралд нь хүрдэг орон өөр юмаа.

Avatar

Зочин 2017-10-30 202.21.106.168

Нөгөө 500 саяын эзэн яасан бол?

Avatar

Dayumn 2017-10-30 150.129.142.239

Shit yumaa. Tor zasag n huchtei, ard tumnee boddog ulsad humuus n ch az jargaltai iluu harj biluu doloohgui yumaa. p***a gej. ene heden lalriin hanaj tsadhaa medhee baisan golognuud bol ideel bhima. hun hichneen tomorson ch ayga hoolool idne shd pizdakud hanaj tsadaachee. gedesn hagarch uheesei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж