“Унаган төрхөөрөө хадгалагдаж буй нүүдэлчин Монгол”-ын соёлыг таниулав

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

“Унаган төрхөөрөө хадгалагдаж буй нүүдэлчин Монгол”-ын соёлыг таниулав

Өнөөдөр орон нутагт болон нийслэл гээд ихэнх нутгаар цас ороод байна. Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Ус цаг уурын хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв, МИАТ ХК, “Жуулчин” ХХК, “Нью жуулчин турс” ХК, “Let’s Travel” зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулагч таван байгууллага энэ сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож, Монгол орны аялал жуулчлалын салбарыг сурталчлав. Монголын Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Б.Пүрэвжав хэлсэн үгэндээ “Аялал жуулчлал бол манай улсын гурван том үйлдвэрлэлийн салбарын нэг юм. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцсоноор илүү олон Тайвань болон дэлхийн бусад улс орны ард иргэдэд Монголынхоо хөх тэнгэрийн сайхныг мэдрүүлэн таниулах боломж нээгдэнэ гэж найдаж байна” гэлээ.

Тус төвийн захирал Б.Пүрэвжав цааш хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг идэвхтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд 21 аймгийн аялал жуулчлалын танилцуулга, тухайн орон нутгийн түүх, ёс уламжлалын онцлогийг тусгасан бэлэг дурсгалын зүйлсийн загвар дизайн гаргах, аялагчдын аюулгүй байдлын хүрээнд авах арга хэмжээг сайжруулах гэх мэт мэдээллийг багтаасан” гэв. 

Түүний хэлснээр одоогийн байдлаар жил бүр Монгол оронд 500 гаруй мянган гадаадын жуулчид аялж жуулчилдаг бөгөөд цаашид нүүдэлчин соёл, уламжлал, байгалийн үзэсгэлэнт өнгө үзэмжээрээ илүү олон жуулчин татаж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжтой гээд ойрын хугацаанд жуулчдын тоог 2-3 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ. 

Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр нээсэн Монголын аялал жуулчлалын павильоныг гаргах ажлыг Аялал жуулчлалын хөгжлийн төв болон МҮХАҮТ-ын харьяа Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөлөөс хамтран зохион байгуулсан агаад үзэсгэлэнд оролцогч байгууллагууд зөвшилцсөний үндсэн дээр энэ удаа “Унаган төрхөөрөө хадгалагдаж буй нүүдэлчин Монгол”сэдвийн хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Үзэсгэлэнгийн үеэр Монголын үндэсний уламжлалт хэвийн боовоор таваг зассан байсан агаад Монгол үндэсний дээл өмссөн Тайваньд суралцаж буй монгол оюутнууд ирсэн зочидтой дурсгалын зураг авхуулан, үзэсгэлэнг үзэж сонирхож буй зочдод нүүдэлчин Монгол түмний найрсаг зочломтгой соёлыг таниулан, сурталчлав. 

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ноён Хуан Гуо Рун хэлсэн үгэндээ “Тайвань нь дөрвөн далайгаар хүрээлэгдсэн арлын орон бөгөөд харин Монгол орон бол өргөн уудам тал нутагтай билээ. Монгол Тайвань хоёр орон нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хоёр талын аялал жуулчлалын салбарынхан харилцан туршлага солилцож, хамтран ажиллаж, Тайвань Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийг улам бүр гүнзгийрүүлнэ гэж найдаж байна” хэмээв. 

Тус үзэсгэлэнгийн үеэр Тайваньд суралцаж буй монгол оюутнууд үндэсний хувцсаа өмсөн, үзэсгэлэнг үзэж сонирхож буй зочидтой дурсгалын зураг татуулав. 

Монголын аялал жуулчлалын таван том байгууллага “Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-2017”-нд оролцов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж