-“Мон жүүс” хэрэглэгчийн найдвартай түншээр шалгарлаа-
Нийслэл хот жил бүрийн аравдугаар сарын 29-нд “төрсөн өдрөө” тэмдэглэдэг. Нийслэлийнхээ 378 жилийн ойг ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр угтсан олон байгууллагын нэг бол “Мон жүүс” компани. Үндэсний үйлдвэрлэгч “Монж жүүс” нь 2003 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн сард Стандарт, хэмжил зүйн газраас Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016 стандартын шаардлагын дагуу хангасан гэх гэрчилгээг авч байсан юм. Тэгвэл тус компанид нийслэлийн өдрөөр “Хэрэглэгчийн итгэмжит шилдгийн шилдэг хамт олон” өргөмжлөлийг Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс олгосон байна.
Менежмент бол тэр чигтээ бусдын итгэлийг олох явдал гэдэг. Хэрэглэгчийн итгэлийг олсон найдвартай түнш болно гэдэг бизнесийн хувьд амаргүй бөгөөд чухал асуудал. “Монж жүүс” компанийн хувьд хэрэглэгчдийнхээ итгэлийг олсноор компанийн борлуулалт нэмэгдэж, үйл ажиллагаанд нь багагүй урам болж байгаа юм. Ийнхүү хэрэглээнийхээ барааны дийлэнхийг импортоор оруулж ирдэг Монголын зах зээлийг үндэсний чанартай бараа бүтээгдэхүүнээр хангахын төлөө “Мон жүүс” үйлдвэрийн хамт олон хичээн ажилласны үр дүнд ийнхүү нийслэлийн ойн баяраа баяр хөөрөөр дүүрэн үдлээ.
Б.БАТ