Ц.Нямдорж Энэтхэгийн ХАБХ-ний захиралтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Энэтхэгийн ХАБХ-ний захиралтай уулзлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөө өглөө хуралдаж, “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Хилийн аюулгүй байдлын хүчний /ХАБХ/ ерөнхий захирал Кришан Кумар Шармаг өнөөдөр /2017.10.30/ өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Кришан Кумар Шарма Монгол Улсын ХХЕГ болон Энэтхэгийн Хилийн аюулгүй байдлын хүчний харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Цаашдаа Хил хамгаалах байгууллагатай харилцан туршлага судлах, хамтарч ажиллах өргөн боломж нээгдэж байгааг энэ үеэр хэлж байлаа. Энэ хүрээнд англи хэл, компьютерийн чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулж байгаа аж.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг Монгол Улсад айлчилсны дараа Хилийн асуудлаарх хамтарсан хороо байгуулагдаж, нэг удаа уулзалт хийсэн байна. Дараагийн уулзалт нь Энэтхэгт болох юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Энэтхэг, Монголын ард түмэн эртнээс найрсаг харилцаатай байсныг онцлов. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээснийг Ц.Нямдорж сайд уулзалтын үеэр тодотголоо. Иймд сайдын хувиар ч Засгийн газрын гишүүний хувьд ч цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд дэмжиж ажиллана гэсэн юм.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж