НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийснээр Хөвсгөл далайн эрэг дагуух 50 орчим жуулчны бааз, амралтын газар, гэр буудлыг хаах шийдвэр гаргажээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын  ээлжит хурал өнөөдөр 10.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхийг хүлээсээр 12.00 цагт хуралдаан эхэллээ. Хуралдаанаар, 

  • Нийслэлийн нийгэм эдийн засгийн 2017, 2018 оны үндсэн чиглэл
  • Агаарын бохирдол
  • НИТХ дахь дотоод зохион байгуулалт гэсэн гурван асуудлыг хэлэлцэх товтой байсан.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаар санал хурааж, төлөөлөгчдийн олонх НИТХ дахь дотоод зохион байгуулалтын асуудлыг эхэнд нь хэлэлцэхээр санал өгсөн юм.  Гэтэл МАН-ын бүлэг НИТХ дахь дотоод зохион байгуулалт буюу тэргүүлэгчдийн тоо хэд байх,  АН-ын бүлэгт тэргүүлэгчдийн хэдэн суудал өгөх зэргээ дотооддоо хэлэлцээгүй шалтгаанаар 15 минутын завсарлага хүссэн. 

Ингээд МАН-ын бүлгийн хүсэлтээр хуралдааныг 13.20 цагт түр завсарлуулж,  40 минутын дараа үргэлжлүүлсэн ч МАН-ын бүлэг завсарлагын хугацаагаа ажлын тав хоног болгон сунгах хүсэлт гаргав. Үүнийг хүлээн авснаар НИТХ-ын ээлжит хурал ирэх баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 03-ны 09.00 цаг хуралдахаар завсарлалаа. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж