НИТХ-ын 12 дугаар хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

НИТХ-ын 12 дугаар хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ

Английн Бирмингем хотын “Topcliffe” бага сургуульд “Autistic children” буюу хүнтэй харьцахаас айдаг сэтгэл зүйн эмгэгтэй хүүхдүүдэд багшийн оронд робот хичээл зааж байгаа гэнэ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд хуралдаж байна. Хуралдаанд нийт 45 төлөөлөгч суухаас 27 төлөөлөгч буюу 57.8 хувийн ирцтэй эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын тухай” гэсэн гурван асуудлыг хэлэлцэх юм.

НИТХ дахь АН-ын бүлгээс “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын тухай” буюу гуравдугаар асуудлыг хамгийн эхэнд хэлэлцүүлэх горимын санал гаргасан нь олонхийн саналаар дэмжигдсэнээр хэлэлцэх асуудалд өөрчлөлт орлоо. Хэлэлцэх асуудалд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлгээс завсарлага хүслээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж