БНХАУ-тай хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ | News.MN

БНХАУ-тай хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

БНХАУ-тай хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байлаа.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шин Хайминг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Шадар сайдаар томилогдсонд нь Элчин сайд баяр хүргээд бүх салбарт нягт хамтран ажиллаж, тодорхой салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн Монголын хэсгийн даргын хувьд харилцаа, хамтын ажиллагаанд онцгой анхаарна гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв.

Талууд БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөл”, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төсөл”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүр шинээр барих төсөл” зэргийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Ганц модны боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, хил дээр үүсээд байгаа автомашины дарааллыг хэвийн болгох, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлж 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Шадар сайд илэрхийлэв.

Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хоёр орны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Мөн уулзалтаар Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг агентлагууд болон БНХАУ-ын холбогдох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын комисс болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурлын тов зэргийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОРОС ЖЕНКО 2017-10-30 202.179.26.207

ЖЕНКО ХОЁР ХӨРШТЭЙГЭЭ ХУДАЛДААГАА ТЭНЦҮҮЛНЭ ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА.ТЭР БИТГИЙ ХЭЛ МАНАЙ ГАНЦ ЗАРДАГ ТҮҮХИЙ ЭДИЙГ ӨӨРӨӨ БАС ДЭЛХИЙД ГАНЦ ТҮҮХИЙ ЭДЭЭ ЗАРЖ ГОЛ ЗОГООДОГ МОНГОЛЧУУДЫГ ДООРД Ү.ЗДЭГ ОРОС АВХААР ТОХИРСОН ГЭСЭН БИЗ ДЭЭ.

Avatar

Зочин 2017-10-30 103.229.122.11

Ard olnoo tuluulj chadaj b.au ta. Shunalaa darj ugee bodoj yarij baigaarai. Uzsen bolgonoo dairaad baivaa. Nuhend unaj magad

Avatar

Зочин 2017-10-30 202.21.105.13

Монгол ялбал бусад нь ялагдана. Нүүрээ буруулна. Эцэст нь "ялсан Монгол" ялагдана. Улс орноо хорлож байгаад ч хамаагүй эрх мэдэлд улайрах улс төрчдийг яалтай.

Avatar

улсын эрх ашиг нэгт тавь 2017-10-30 202.9.43.108

мбнгөтэй хүн дуртай дуугаа захиалдаг гэдгээр явж байгааг анзаардаггүй ээ. Монгол яллаа гэж чанга хашигарсан улсуудад Ганц модны боомт дээрээс алганы амт үзүүлсээр байна. Нөгөөх мундаг өсөж байсан МУ-ын эдийн засаг одоо чимээгүй болжээ хөөрхий….. Том хүний өмнөөс цэцэрлэгийн хүүхэд шиг аашласаар байгаа манай эрх баригчид ядуу улсаа бодооч дээ. Хэлэх үгээ цэнэж улс дотроо хар хайрцгийн бодлогоо явуулаач дээ

Avatar

Зочин 2017-10-30 66.181.176.124

ЯГ ҮНЭН!!!!!

Avatar

Зочин 2017-10-30 202.9.43.67

засгийн газар нэг юм хэлдэг тохирдог ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ эсрэг юм яридаг эсэргүүцдэг СӨРӨГ ХҮЧИН НЬ олон түмнийг уриалан ШҮҮМЖИЛДЭГ эцэст нь ЗАСГИЙН ГАЗАР НЬ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРӨӨСӨӨ БУЦДАГ УХАРДАГ даян дэлхий МОНГОЛЫГ ГАИХДАГ ганцаардуулдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж