БНХАУ-тай хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

БНХАУ-тай хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байлаа.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шин Хайминг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Шадар сайдаар томилогдсонд нь Элчин сайд баяр хүргээд бүх салбарт нягт хамтран ажиллаж, тодорхой салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн Монголын хэсгийн даргын хувьд харилцаа, хамтын ажиллагаанд онцгой анхаарна гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв.

Талууд БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөл”, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төсөл”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүр шинээр барих төсөл” зэргийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Ганц модны боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, хил дээр үүсээд байгаа автомашины дарааллыг хэвийн болгох, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлж 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Шадар сайд илэрхийлэв.

Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хоёр орны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Мөн уулзалтаар Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг агентлагууд болон БНХАУ-ын холбогдох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын комисс болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурлын тов зэргийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж