Хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээх"-ийг уриалав

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээх"-ийг уриалав

Намайг багад манайх их олон хурдан адуутай айл байлаа. Тийм болохоор хүүхэд байхын л хурдны морь унаж өссөн хүн.

‘Өгөх өдөр хөдөлгөөн’ ТББ, ‘Лантуун дохио’ ТББ хамтран охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Өнөөдөр тэд  сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

2017 гарснаас хойш буюу аравхан сарын хугацаанд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн  тоог тэд хэллээ. НҮБ-аас өгсөн  мэдээлэлд  дэлхийн хэмжээнд жилд 150 сая хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг тухай мөн дурьдсан байдаг аж. Үүний 50 хүртэлх хувь нь 16 наснаас доош насны хүүхдүүд байна гэх баримтыг дурьдаад, охидын хүчирхийллийн эсрэг нүдээ нээхийг дээрх ТББ-ын залуус уриалав. 

“Сүүлийн нэг  сард гарсан охидын хүчирхийллийн талаарх мэдээлэл өнөөдөр бид яасан ч зүгээр сууж болохгүйг ухааруулж байна. Ийм жигшүүрт  хэргийг дахин гаргахгүй байхын тулд төрийн болон төрийн бус байгууллага, Засгийн газар, хувь хүн нийтээрээ тэмцэх ёстой” гэж ‘Өгөх өдөр хөдөлгөөн’-ийг санаачлагч Б.Баярсайхан  хэлж байв.

‘Өгөх өдөр’-ийн идэвхтэй дэмжигчдийн нэг, шог зураач С.Цогтбаяр “Яагаад ‘Нүдээ нээ’ гэдэг үгийг сонгосноо тайлбарлая. ‘Нүдээ нээ’ гэхээр зарим хүмүүс гайхаж байгаа байх. Бид нарын нээж чадахгүй ганц зүйл бол сэтгэлийн нүд байгаа юм. Бид нийгэмд болж бүтэхүй байгаа зүйлсийг хараад байгаа мөртлөө  нүдээ аньсан  юм шиг  хараагүй царайлж амьдардаг.  Шударга үнэний эсрэг хараагүй  юм шиг яваад байгааг байж болохгүй зүйл гэж ойлгуулах гэсэн санаачилга гэж хэлж болно’ гэв. 

“Нүдээ нээ” хөдөлгөөн нь дээрх сэдвээр долоо хоног шуугиад өнгөрөх биш, нийгмийн сэтгэлзүйг өөрчилж, хууль журам бодлогын бодит өөрчлөлт хийх, хүн хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн томоохон ажлыг хийх зорилго тавьжээ.

Иргэн та тус хөдөлгөөнд хэрхэн нэгдэж болох вэ?

‘Нүдээ нээ’ хөдөлгөөний лого бүхий стикер, футболк зэрэг бүтээгдэхүүнийг худалдаж авснаар таны мөнгө 100 хувь хүчирхийллийн эсрэг санд хуримтлагдана. Хувь хүн, албан байгууллагууд тэрхүү стикерийг нааснаар аль ч тохиолдолд хүүхдэд  туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа хэлбэр.

Аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн газартай хамтран “Ирээдүйн эцэг, эх”  болох өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол, гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг шатлалтай зохион байгуулах аж.

Мөн  дэн буудлуудын хууль, журамд өөрчлөлт оруулж, хяналтыг сайжруулахад анхаарна гэлээ.  Үүний тулд “Нүдээ нээ” хөдөлгөөнийхөн найман удаа жагсаал хийхээр төлөвлөж, бүх нийтийн гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн байгаа аж.

Одоогоор тэднийг дэмжиж 1760 гаруй хүн гарын үсгийн зуржээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж