Дүрэм зөрчсөн 60 машины дуут дохиог хураалаа | News.MN

Дүрэм зөрчсөн 60 машины дуут дохиог хураалаа

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Дүрэм зөрчсөн 60 машины дуут дохиог хураалаа

Өнөөдөр өглөө хураан авсан дуут дохионууд

Холбогдох зөвшөөрлийг авалгүйгээр дуут дохио суурилуулсан машинуудаас дуут дохиог нь Замын цагдаагийн газар хурааж эхэллээ. Дуут дохионы замбараагүй хэрэглээг арваннэгдүгээр сарын 15-ны дотор цэгцлэх үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн ерөнхий газрын шинээр томилогдсон даргад өнгөрсөн долоо хоногт өгсөн. 

Энэ хүрээнд Замын цагдаагийн албаны дарга нар цагдаагийн алба хаагчидтай хамтран өнөөдрөөс /2017.10.30/ гэнэтийн шалгалт хийж эхэллээ. Өнөөдөр өглөөний шалгалтаар гэхэд 60 машины дуут дохиог хураан авч, Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгожээ. 

Тодруулбал, 

  • “Эрдэнэс Таван толгой” ХК
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамирын спортын газар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 60-аад байгууллагын удирдлага дүрэм зөрчин, дохио хэрэглэдэг байсныг хурааж аваад байна. 

Хураагдсан дуут дохионуудаас гадна зөвшөөрөлтэй атлаа журамд заасан зам талбай, цаг хугацаа, зөвшөөрөгдөөгүй бүсэд ашигласан зэрэг зөрчил нилээд гарчээ. 

Нийслэлийн 120-ийн уулзвар буюу Тэмээтэй хөшөө, Гадаад харилцааны яам, Төв шуудангийн уулзвар, Түргэн тусламжийн 103 төвийн урд зам, Багшийн дээдийн уулзвар гээд төв замтай холбогдох бүх уулзварт шалгалт үргэлжилж байна.

ӨМНӨХ ХОЁР ШАЛГАЛТААР 84 МАШИНЫ ДОХИОГ  ХУРААЖЭЭ 

Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, Замын цагдаагийнхан өнөөдөр анх удаа “маяк”-тай машинуудыг шалгаагүй аж. Өмнө нь энэ оны хоёрдугаар сард нэгдсэн шалгалт хийж, зөвшөөрөлгүй 50 дуут дохиог хураан авчээ. Мөн журам зөрчиж, зөвшөөрөгдсөн дуут дохионы өнгийг сольж, замын хөдөлгөөнд дээрэнгүй оролцсон нь тогтоогдсон 30 машины эзэмшигч байгууллагын удирдлагад шаардлага хүргүүлж, сануулга өгчээ.  

Харин сар гаруйн өмнө хийсэн шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэсэн 34 иргэн, тусгай дуут гэрлэн дохионы өнгийг сольж хэрэглэсэн зургаан жолоочийг 100 мянган төгрөгөөр торгож, зөвшөөрөлгүй дохиог хураасан байна.

‘Хураагаад байхад л нэмэгдээд байгаа дуут дохиог жолооч нар хаанаас, яаж авдаг вэ?’ гэсэн асуултад  албаны эх сурвалж ‘Мэдэхгүй’ гэсэн хариулт өглөө.

Тусгай дуут дохиог Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс салбарын сайдын тушаалаар баталсан журмын дагуу олгодог аж.

2016 онд нийт 816 байгууллагын нэр дээрх 1819 тээврийн хэрэгсэлд тусгай дууд дохио ашиглах зөвшөөрөл өгсөн бол 2017 оны эхний 10 сарын хугацаанд 420 байгууллага, албан тушаалтны 937 машинд дуут дохио ашиглахыг зөвшөөрчээ. 

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх журмаас…

(ДУУТ ДОХИОНЫ ӨНГӨӨР ЯЛГАВ)

  • Төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд – ХӨХ
     
  • Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, Авлигатай тэмцэх газар – ХӨХ
     
  • Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд – ХӨХ УЛААН
     
  • Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – ХӨХ-УЛААН
     
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, эрэн сурвалжлах болон шуурхай албаны ажлын хэрэгцээнд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдал, уул уурхайн аврах ангийн шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – УЛААН
     
  • Хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд – НОГООН
     
  • Цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, авто тээврийн хяналтын тээврийн хэрэгсэл ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэлд– ШАР өнгийн гэрлэн дохио хэрэглэнэ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ 

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-30 202.70.40.230

Захын сэлбэгийн дэлгүүрт дуут дохиог зөвшөөрөлгүй дур зоргоороо зарж байна. Дурын нгэнэ зоргоороо нөхөр өнөөхийг нь аваад тавьчихаж байна. За тэгээд баригдлаа гэхэд үсрээд л 100 мянгаар торгосон болоод л зүгээр өнгөрнө. Ингэж байхад наад дуут дохиог чинь захын шалдан банди нар ч зүүж даварч дээрэнгүй явна шүү дээ. Энэ бүгдийг цэгцэлж өндөрхөн торгууль, маш сайн хяналт шалгалт тавьж, даварсан дур зоргоороо нөхдүүд дахиж тавих бүх бололцоог нь бүрэн хаах хэрэгтэй. Торгууль гэхэд дор хаяж 5сая-аас эхлэх хэрэгиэй. Юун 100мянга вэ? Ингээгүй цагт хурган дарга нарын даварсан үйлдэл хэзээ ч зогсохгүй ээ.

Avatar

Зочин 2017-10-30 103.57.95.114

Сургууль цэцэрлэгт хүүхэд хүргэх авах цагаар гайгүй гэсэн хэдэн сургууль цэцэрлэгийн ойр хавьд зогсож байвал ийм дохио гялалзуулсан машинууд олныг журамлана шүү!!!

Avatar

Зочин 2017-10-30 202.179.31.46

Том дуутай бүдүүн яндан тавьсан машин гэж нэг зовлонгой юм бий шүү.

Avatar

Ккк 2017-10-30 66.181.178.180

Их хурлын гишүүд бүгд л маяктай шдээ.яахыг харъя даа.

Avatar

Монгол 2017-10-30 202.9.41.85

Зөвшөөрөлтэй ч хүүхэдээ хүргэхдээ, дэлгүүр хэсэхдээ асаагаад явж байгааг нь бас хураа. Ялангуяа өглөө бөглөрөл дунд асааж давхиад л сургуулийн үүдэнд очоод зогсчих юм

Avatar

зүрх судас 2017-10-30 202.179.24.206

Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

Avatar

ЗРЧИН 2017-10-30 43.242.243.174

ЗӨВШӨӨРӨЛТӨЙ БАЙСАНЧ БАГАСГААЧ

Avatar

Zochin 2017-10-30 202.70.46.238

Mangaruud garsanaas hoish ers nemegdsen shuu

Avatar

Зочин 2017-10-30 182.160.33.79

bur shou zohion baiguuldag kompanii zahiral hurtel ulaan dohio heregledeg

Avatar

Зочин 2017-10-30 202.9.43.208

Дугаарын хязгаарлалтаас болж дуут дохио хэрэглэх нь ихэссэн

Avatar

jsmd 2017-10-30 27.123.214.118

asashoryugiin mayakiig huraaj chadval sain heregjij gej heliedee

Avatar

Зочин 2017-10-30 27.123.214.121

Зөв дөөө

Avatar

zochin 2017-10-30 202.179.31.72

zuv ajil ehluulj AIMGIIN darga dargiin orlogch bolon huviin mashindaa mayak tavisan tsagdaa nariig yah be

Avatar

Зочин 2017-10-30 119.40.103.46

Үүнээс гадна зөндөө байгаа учраас цааш шалгах хэрэгтэй

Avatar

Turiin tusgai hamgaalaltiinhan bas uursdudee anhaarah heregtei 2017-10-30 103.9.90.229

Er ni turiin tusgai hamgaalaltiinhan geed buun surjignesen nuhduud baidgaa bas bolih heregtei,
Haana ch yavsan segselsej yavdag, haanaasaa haalgach ni gegcheer ter jolooch, hamgaalagch naraa humuujuuleh heregtei shuu. Iim jijig zuild zuv jishig togtoohoos l Battulga, Khurelsukh nariin ner hund deeshlene shuu, tomo tom yarihaas iluuteigeer

Avatar

зочин 2017-10-30 202.21.127.122

Тусгай дуут дохио ашигладаг машины дугаараа зарлачихааж. Тэгээд үлдсэнийг ард түмэн мэдээлчихнэ. Хураахыг цагдаа хураана биз. Гэхдээ наад хураасан чинь зүгээр л 0,0001% байх.

Avatar

Зочин 2017-10-30 202.179.26.29

Орос 3-р сургуулийн захирал Соронзон авгай нь ШЕЗ-ийн Лүндэндоржийн эхнэр юм.

Avatar

Зочин 2017-10-30 202.21.102.226

Торгуулийн 100 мянган төгрөгийг жолооч биш, албан тушаалтан биш төрөө гаргаж байгаа гээд боддоо учир нь машин нь төрийн албаны нэр дээр байдаг

Avatar

Зочин 2017-10-30 103.229.121.224

нөгөө салаавч баярчогтын ачаар хууль бус дээрэлхүү юмнуудаас хэсэгтээ салждээ

Avatar

Зочин 2017-10-30 112.72.11.108

Орос 3-р сургуулийн захирал Соронзон авгай улаан гэрлэн дохиотой жиптэй явах нь зөвшөөрөгдсөн хэрэг үү?

Avatar

Zochin 2017-10-30 202.131.247.23

Biyeiin tamir sport-iin gazar geheer Sharavjamts uu?

Avatar

ЗОЧИН 2017-10-30 202.55.191.99

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАРЫН ЖИИП МАШИНУУД БҮГД ДУУТ ДОХИОТОЙ ШҮҮ

Avatar

Зочин 2017-10-30 124.158.109.140

Болж байна. Тэд дэндүү дээрэнгүй, гарцын шугам дээр дээрэлхээд байдаг юм… болж дээ…

Avatar

Зочин 2017-10-30 150.129.141.134

nuguu salaavch gargdag baagiid ymar arga hemjee avsan be?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж