Зөвлөх, референтүүд чадавхжуулах сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Зөвлөх, референтүүд чадавхжуулах сургалтад хамрагдав

Р.Ням­дорж “Энэ жилийн Үндэсний баяр наадмаар барилдаж, шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариуд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нар сэргээшийн төр­лийн бэлдмэл хэрэглэсэн нь бат­лагдсан” гэв.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх, референтүүд өнөөдөр (2017.10.30) “Хуулийн төсөл боловсруулах, хууль тогтоох ажиллагаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх чадавхыг сайжруулах нь” сургалтад хамрагдав.

УИХ-ын Тамгын газар, “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс зохион байгуулж буй уг сургалтаар “Тамгын газрын зөвлөх хууль тогтоох ажиллагаанд оролцоход анхаарах зүйл, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн захиргааны албан хаагчид тавигдах ёс зүйн шаардлага” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Д.Амгалан илтгэл тавьсан. Түүнчлэн “Хуулийн төслийн агуулгыг боловсруулах дүрмийн асуудал” сэдвээр академич Ж.Амарсанаа, “Хууль зүйн техникийн ерөнхий дүрэм, онол, практикийн асуудал” сэдвээр МУИС-ийн ХЗИС-ийн багш, доктор Д.Баярсайхан, Монгол хэлний зөв бичгийн дүрмийн асуудлаар хэл шинжлэлийн ухааны доктор Ж.Ганбаатар, төслийн зөвлөх Г.Цэрэндулам нар тус тус илтгэл тавьж, сургалтад хамрагдагсдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Сургалтад УИХ-ын Тамгын газрын 40 гаруй албан хаагч хамрагдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж