Говь-Алтайд газар хөдөлж, цэцэрлэг сургуулийн хана цуурчээ | News.MN

Говь-Алтайд газар хөдөлж, цэцэрлэг сургуулийн хана цуурчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Говь-Алтайд газар хөдөлж, цэцэрлэг сургуулийн хана цуурчээ

Монголын орчин үеийн циркийг үүсгэн байгуулагч Ж.Раднаабазар агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Шинэ цирк” төвөөс олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алаг хайрхан ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 14 км-т, Ө-45037/00/, У-97084/00/ 10.29-ний өдрийн 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургууль, цэцэрлэгийн барилгын 64 см-ийн зузаантай тоосгон хана, ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн 24 см-ийн зузаантай тоосгон хана тус тус цуурсан тухай мэдээлсэн байна. Аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон ажлын хэсэг тус суманд ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж