2018 оны төсвийн алдагдал 2,4 тэрбум байхаар тооцжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

ТӨСӨВ - 2018

2018 оны төсвийн алдагдал 2,4 тэрбум байхаар тооцжээ

УИХ-ын Тамгын газрын Ерөн­хий нарийн бичгийн даргаар Б.Болдбаатарыг томиллоо. Түүнийг олон нийт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга гэдгээр нь мэднэ.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт 2018 оны төсвийн төслийг өргөн барьсан.
 

2018 оны нэгдсэн төсвийн орлого 7,2 тэрбум, зарлага 9,6 тэрбум байхаар тооцжээ. Мөн нэгдсэн төсвийн алдагдал 2,4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий найман хувьтай тэнцэж, нийт алдагдал 2017 оноос ДНБ-ний 1,5 хувиар буурахаар төсөлд тусгасан байна.  Засгийн газрын өрийн төлбөрт 130 тэрбум төгрөг төлөх байсныг бууруулж,  1,1 тэрбум төгрөг байхаар төсөлд туссан байна.

Мөн “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Цалинтай ээж”, төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох, хүүхдийн мөнгийг 648 мянган хүүхдэд олгохоор 164,2 тэрбум төгрөг олгох зэрэг тодорхой зорилтот хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэхээр тодотгожээ.

Тухайлбал, төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал хэлбэрээр 56,2 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 0-18 насны хүүхэдтэй өр толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгох, хүүхдээ асарч байгаа эхэд сарын 50 мянган төгрөг буюу улиралд 150 мянган төгрөг олгох, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг зэрэг нийт 72,8 тэрбум төгрөгөөр зарцуулахаар тооцжээ. 

Ш.ОЧ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж