Талийгаачийг АНУ-д нутаглуулжээ | News.MN

Талийгаачийг АНУ-д нутаглуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Талийгаачийг АНУ-д нутаглуулжээ

Монголчуудын ихэнхийн итгэл найдварыг тээсэн “Эрдэнэс тавантолгой” гэдэг компани өнгөрсөн Засгийн газрын үед хальти “амь ороод” өдгөө бүр таг болжээ.

АНУ-ын Мэрилэнд мужийн Ижвүүд хотод ажлын байрандаа буудуулж, амиа алдсан Т.Баярсайханыг бямба гаригт /2017.10.28/ эцсийн замд нь үджээ.

Аравдугаар сарын 18-нд Advanced Granite Solutions компанид ажилладаг, 37 настай Ради Л.Прайс гэгч нь ажлын байрандаа хамт ажилладаг гурван хүний амийг хөнөөн, хэргийн газраас зугтаж явахдаа дахин хоёр хүнийг буудаж, шархдуулсан юм. Амиа алдсан гурван хүний нэг нь “Америк мөрөөдлийн төлөө хилийн дээс алхсан Монголын иргэн” байсан тухай орон нутгийн хэвлэлүүд анхлан мэдээлсэн. Гэмт этгээдийг санаатай хүний амь хөнөөсөн хэргээр саатуулан шалгаж байгаа юм. Түүнийг одоо Делавэр дахь хорих ангид саатуулаад байгаа аж.

Оршуулгын ёслол Хойд Виржиния дахь Үндэсний оршуулгын газарт болсон байна. Шарилын хайрцгийг тойруулан цагаан цэцэгс тавьж, цагаан ноосон цамц өмсөөд дүүжин сандал сууж буй амгалан тайван дүр бүхий талийгаачийн зургийг ойролцоохон байрлуулсан байжээ. Оршуулгын ёслолыг монгол хэл дээр явуулсан бөгөөд христийн шашны номлогч байсан түүнд зориулж, ойр дотнынхон нь магтуу дуу дуулсан тухай The Baltimore Sun өдөр тутмын сонины сурвалжлагч мэдээлсэн байна.

Талийгаач ням гаригийн номлолыг хичээнгүйлэн сонсож, долоо хоног бүр сүмдээ хандив өргөдөг байсан тухай Вашингтон дахь монгол сүмийн номлогч Хуан Пил Нам хэлжээ. Бурхныг магтан дуулахын тулд гитар хэрхэн тоглохыг сурч, үнэн сэтгэлээр ханддаг байсныг тэрбээр онцолсон байна.

Талийгаач хоёр хүү, нэг охинтой байсан, ач нартаа ухаангүй хайртай байсан тухай түүний ууган хүү, 31 настай Б.Амарсанаа ярьжээ. Мөн тэрбээр аавыгаа орос хэлээр ус цас ярьдаг, цэргийн алба хааж хат суусан, рок-н-ролл хөгжимд дуртай, Rolling Stones, Bee Gees хамтлагийн дуунд дуртай, гимнастикаар хичээллэж явсан, АНУ руу явахаас өмнө Монголд тавилгын бизнес эрхэлдэг байсан тухай дурссан байна.

Түүний багад аав нь Америк орны тухай үргэлж ярьж, эрх чөлөө, санхүүгийн хараат бус байдалд хүрэх гүүр нь болно гэж ярьдаг байжээ.

Талийгаачийн хамгийн сүүлчийн зураг. Амиа алдахаас хоёр хоногийн өмнө авхуулсан зураг ажээ.

Т.Баярсайхан 2005 онд гэр бүлийн хамт АНУ-д шилжин суурьшжээ. Талийгаач тавилгын боржин чулуу үйлдвэрлэдэг ажилдаа маш дуртай, үүрээр 05.00 цагт босоод ажилдаа явдаг байсан тухай гэр бүлийнхэн нь дурссан юм. Тэрээр Виржиния мужид эхнэр, охины хамт амьдардаг байжээ.

Түүний гэргий Д.Гэрэлмаа Associated Press агентлагт өгсөн мэдээлэлдээ талийгаач гэмт этгээдийн зан байдлын талаар санаа зовниж явдгаа хэлж, түүний төлөө залбирч байсан тухай хэлсэн байдаг.

С.ЦЭЛМЭГ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-30 203.91.112.246

Аавыгаа буудсан тэр этгээдийг "уучилж байна " гэж хэлэх энэрэл хайр бас зоригийг ганцхан бидний Эзэн буюу Есүс л өгдөг юмаа. Бид энэ дэлхий дээр түр зуур л амьдрах болно. Харин бид энэ дэлхийг орхин явах үед биднийг 2 амьдрал хүлээж байдаг.Нэг нь "Мөнхийн улс" нөгөө нь "Мөнхийн там " "Мөнхийн улс"-д зөвхөн ЕСҮС-т итгэдэг хүн л очих боломжтой байдаг.Би энэ хүний үлдэж байгаа гэр бүлээр үнэхээр бахархсан шүү.

Avatar

Зочин 2017-10-30 103.9.88.147

Эцэг хүү ариун сүнс нь аваад явсан байна. Ум мани бадмэ хум

Avatar

Myatav 2017-10-30 202.70.46.227

Ezen ni xyygee duudaad avaad yavjee. Sain yavaarai! Araas ni ax dyy nar ni ochno biz

Avatar

Зочин 2017-10-30 103.229.120.27

хараагаад бнауу энэ чинь одоо өөрөө чадаагүйн бж ямар муухай олон үгтэй юм бэ

Avatar

Зочин 2017-10-30 43.242.242.59

Монголдоо байж байсан бол ийм юм болохгүй л байсан. Хүний нутагт ясаа тавина гэдэг ямар сайн байхав дээ. Хүний нутаг бол хүний л нутаг. Аав,ээж амраг хань, ах дүү үр хүүхдээ барууны орон руу бүү явуул.Тэр нутагт ийм л юм хүлээж байгаа шүү Монголчууд аа.Өлссөн ч гэсэн эрх дураараа найз нөхөд төрөл садныхаа дунд өвөг дээдсийнхээ нутагт л байгаарай

Avatar

HOLIIN BODOL 2017-10-30 103.26.194.62

END SETGEGDEL BICHSEN BAIGAA HUMUUSIIG HARAHAD HENII EH NUTGAAS HENIIG HUUH GD BGAAG NI OILGOHGUI BNA. BID NEG L DELHIID AMIDARCH BNA. ENE JALGA DOWNIIHOO UZLEES SALAAD TSAANA CHIN BIDNII TATWART TULSUN MUNGIIG IDEED BGAA TER BAYCHUUDAD OCHIJ SHAARDLAGA TAWIH HEREGTEI. ENE HUN DURTAI ZUILEE HIIJ BGAAD HORWOOG ORHISON BNA. TER GADAGSHAA YAWNA UU, IRNE UU. YAWSAN NOHOI YAS ZUUNAA GJ BID CH GAIGUI GAZAR LUU YAWJ MUNGU TUGRUG OLOHIIG L BODDOG. HEN CH EH ORNOOSOO UUR GAZAR LUU ZOWNO GJ YAWDAGGUI. SAIHAN AMIDRALIIG MONGOLDOO BUTEEWEL HARIN GADAADAAS CH ZORIJ IREED AJILLAHIIG UGUISGEHIIN ARGAGUI, INGEHED BIDEND NEG L ZUIL DUTAJ BGAA. ENE BOL EW NEGDEL. NEEREE SUUSAN TSETSNEES YAWSAN TENEG DEER GDG UG BDAG. ZALUUCHUUD BID ALBAN TUSHAAL ERH MEDEL GJ HUNII b**s DOLOOH GD YAWAH HEREGGUI. UURSDUU BOSOOD SHUDARGA NIIGMIIN EHLELIIG TAWIJ CHADWAL UR HUUHED TER ZAMAAR L DAGANA SHUU DEE.

Avatar

Ардхүү 2017-10-30 125.35.31.83

084 дүгэр анги гэдэг чинь шүхэрт десантийн анги нэртэй монголийн сор хүүхдүүд алба хааж байсан ангидаа .

Avatar

Зочин 2017-10-30 103.10.197.222

Есүс эзэндээ очдоо. Амен. Тэрээр Есүс бурханы ариун хүү байлаа! Буруу номтнууд ойлгохгүйээ

Avatar

Зочин 2017-10-30 202.21.106.139

хэдэн жил ч глээ сайхан оронд хүн шиг амьдарч. АНУд амьдарсан 1 жил Монголд амьдарсан 10 жилтэй тэнцэнэ

Avatar

Зочин 2017-10-30 150.129.140.62

ИНГЭЖ БОДДОГ ИРГЭД ЗАЛУУСИЙГ МОНГОЛЫН ИРГЭНШИЛЭЭС НЬ ХАСААД ХҮСЭЭД БАЙГАА АЛЬ НЭГ ОРОН ЛУУ НЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

bolor 2017-10-30 119.40.98.42

юу солиороод байгаан, яахаараа АНУ-д амьдарсан нэг жил Монголд амьдарсан 10 жилтэй тэнцдэг юм, [Хориотой Үг] амьтан бэ. Чи л эх орондоо тэгж хөөрхийлөлтэй амьдардаг юм байлгүй, бусад нь тийм биш

Avatar

Зоёин 2017-10-30 202.180.220.172

хасаад явуулад өгөөч гуйж байна. Энд амьдрах арга алга, цалингаараа амь зогоосоор залхаж байна. Багш Бартанбаатар

Avatar

Zochin 2017-10-30 202.131.247.23

Gadaadad bgaa eleg negten, hunii nutagt zovj bga Mongolchuud ene ter gehee odoo bolichih heregtei. Gadagshaa garsan Mongolchuud ergej irne gej boddogguim shdee. gai bolj geriinhniig n butsaad US oruulahaa bolino gej ch bodoj bga biz. Tendee shingehiin tuld shuud Christ ene ter yariad l, sumd yvaad l, community-dee sain hun bolj haragdah geed l yadchihna. Zarim n tsagaach husehdee eh ornoo tultal muulna, zarimd n Mongol ruu dahij oroh bolomjguigeer tsagaach ene ter ch ugnu. Huuhed n 18 hurtlee tsagaachaa amjuulaagui bol Mongol ruu, end uldsen gants neghen hamaatan ruugaa tsulugdunu. Setgel n ali boloh l tsaashaa l bdag yum

Avatar

Зочин 2017-10-30 182.160.33.213

pooh

Avatar

Зочин 2017-10-30 112.72.11.113

Нутгаасаа дүрвэсэн цагаач

Avatar

G 2017-10-30 150.129.140.52

Buruu l setgeltei setgeltei hun yum daa

Avatar

Зочин 2017-10-30 124.158.109.140

Гэмт хэрэгтний талаар ярьж байсан бол мэргэн түргэн хүн байсан юм байна даа, хөөрхий… Маань хэлвэл шашинд нь таарахгүй байх л даа…

Avatar

Зочин 2017-10-30

taivan noirs doo

Avatar

Зочин 2017-10-30 66.181.184.199

1989 онд МАА-ийн 084-р ангид хугацаат цэргийн алба хаасан, тэр үедээ л орос англи хэлтэй залуу байсан даа. УМ МА НИ БАД МИ ХУМ. ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. УМ МА НИ БАД МИ ХУМ. УМ МА НИ БАД МИ ХУМ. УМ МА НИ БАД МИ ХУМ.

Avatar

Зочин 2017-10-30 202.21.100.210

Монгол нутагтаа дахин төрөх болтугай гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье

Avatar

Зочин 2017-10-30 66.181.185.20

Burhan deer ochson bga.

Avatar

Зочин 2017-10-30

mmm

Avatar

Зочин 2017-10-30 202.9.43.225

Монгол газар нутаг чинь цагаачдын яс тавих газар биш юм л даа.

Avatar

Зочин 2017-10-30 157.14.197.20

Mongold nutagluuliya gej guigaagyi baih shig sanagdna. Guigaagyi baihad haram zan gargadag ni Mongolchuudiin niitleg terh yumaa daa. Ene zangaasaa salahgyi bol delhiid gantsaaraa yldej magadgyi.

Avatar

Зочин 2017-10-30 202.9.42.7

Энд нутаглуулах талаар яриагүй байхад ийм юм ярьж бодож явдаг чиний дотор чинь хөөнөөс илүү хар муу хүн байна да. Чамд хүнийг гэх сэтгэл алга.

Avatar

G 2017-10-30 150.129.140.52

Uuchlaarai

Avatar

Зочин 2017-10-30 202.180.220.172

Чи муу хүн юм.

Avatar

хайран хүн 2017-10-30 150.129.143.224

ум мааний бадни хум.их төлөв даруу хэнтэй ч хэл амаа олчихдог мөрөөрөө нэгэн байсан юм.

Avatar

Teneg setguulch nerten mini 2017-10-30 103.9.90.229

Ene yamar teneg setguulch ve…hunee haana nutagluulahaa ger bul, hamaatan sadan ni mednee dee,
ingej huviin medeelliig niited tsatsaad baih yamar ch utgagui asuudal, ene met engiin zuilee meddeggui setguulch nertenguud l Mongoliin gutaah yum daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж