Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

МАН-ын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ком­панийг сонгуулийн золиос бол­гож орхижээ. Өнөөдөр мон­голчуудыг тэжээж тэтгэж байх ёстой энэ компани өрөө төлж барагдуулахын тулд өдөр хоногийг аргацааж байна.

“Азийн модель” агентлагийн тэргүүн, мисс, топ модель Ч.Содтуяа охин С.Содонгоогоо загварын ертөнцөд алхуулсан багш нь билээ.

Нялх балчир наснаасаа эхлэн мисс ээжээсээ үлгэр дуурайлал авч, загварын тайзан дээр алхах болсон түүний охин саяхан Өмнөд Солонгост болсон “Luxure Brand Model Awards” тэмцээний ялагчид шагнал гардуулах ёслолд оролцжээ. С.Содонгоо тус тэмцээний өмнөх жилийн ялагч болж байсан бөгөөд энэ жилийн ялагч, Тайландын мисс охинд шагнал гардуулсан байна. “Азийн модель” агентлагийн бяцхан мисс Б.Энхжин энэ жилийн шалгаруулалтад гуравдугаар байрт орж, хамтран ажиллаж, суралцах эрхээр шагнуулсан талаар мисс Ч.Содтуяа хуваалцлаа.

Мисс ээж, охин хоёр өнгөрөгч наймдугаар сард Азийн Олон улсын хүүхдийн хувцас загварын долоо хоног болон Азийн телевиз, кино загварын топ модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Гранпри” шагнал хүртэж байсан юм. 

Есөн настай бяцхан мисс С.Содонгоо нь уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч болох Шинэ Зеландын ‘ONE ONE’ хүүхдийн брэндийн нүүр царайгаар тодорсон бөгөөд Азийн загварын холбоотой албан ёсоор хамтарч ажиллах урилга гарджээ. 

Бяцхан мисс шалгаруулах олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож буй С.Содонгоо охин, түүний ээж, мисс Ч.Содтуяа нарын хайр татам гэрэл зургаас сонирхуулъя. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж