Д.Трампын рейтинг унажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Д.Трампын рейтинг унажээ

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2012.11.08/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлалаа.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын рейтинг засагт орсон цагаасаа хойш анх удаа хамгийн доод түвшинд очсоныг NBC болон WSJ-аас явуулсан шинэ санал асуулгын дүн харуулж байна.

Америкчууд дөнгөж 38 хувь нь Д.Трампыг ажлаа сайн хийж байна гэж үзэж байгаа бол 58 хувь нь хангалтгүй гэдэг үнэлгээ өгчээ.  Өнгөрсөн тавдугаар сард Д.Трампын рейтинг 39 хувьтай байсан бөгөөд түүнээс өмнөх санал асуулгын дүн бүр 43 хувьтай байсан юм.

“NBC”-гийн мэдээлснээр Д.Трампын рейтинг өмнөх ерөнхийлөгчдийн рейтингтэй харьцуулахад хамгийн доод түвшинд очоод байгаа аж. 

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн рейтинг унасан үедээ 51 хувьтай байсан бол Жорж Бушын рейтинг есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагын дараа 88 хувьтай байсан гэнэ.

Техас, Луизанна мужид хар салхи дэгдэхэд нэгдсэн улсын ерөнхий командлагчийн хувиар гүйцэтгэсэн үүрэг нь Д.Трампын рейтинг унахад нөлөөлсөн байна. Энэ сарын эхээр Лас Вегаст гарсан буутай халдлагын үеэр Д.Трампын рейтинг 33 хувь болж, буурсан билээ.

“NBC”-ийн мэдээнд онцолсноор Д.Трампын рейтинг цагаан арьст америкчуудын дунд ч буурчээ. Энэхүү санал асуулга нь Нигерт үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан АНУ-ын армийн түрүүч Ла Дэвид Жонсоны ар гэрийнхэнд Д.Трампын хэлсэн үгнээс болж шуугиан дэгдсэн үетэй давхацсан юм.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж