iPhone X-ийг задруулсан инженер ажилгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

iPhone X-ийг задруулсан инженер ажилгүй болжээ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын долоон гишүүн санаачлан боловсруулаад санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ.

Apple компанид ажилладаг инженерийн охин iPhone X ухаалаг утсыг танилцуулсан видео бичлэг YouTube сувагтаа оруулсан учир эцэг нь ажилгүй болжээ. 

Брук Амелия Петерсон гэгч залуу бүсгүй өнгөрсөн долоо хоногт аавынхаа шинэ iPhone X-ийг харуулсан бичлэгийг олон нийтэд цацсан юм. Худалдаанд хараахан гараагүй, хүлээлт өндөр байгаа iPhone X-ийн тухай бичлэгийг олон мянган хүн үзэж, богино хугацаанд шуугиан тарьсан ч удалгүй ор сураггүй алга болсон байжээ. 

Харин амралтын өдрүүдээр Брук шинэ бичлэг оруулсан байна. Бичлэгтээ тэрбээр Apple компанийн хүсэлтээр өмнөх бичлэгийг устгасан, мөн өөрийнх нь аав, Apple компанийн инженер Кен Бауэр ажлаасаа халагдсан болохыг хэлжээ. Тэрбээр “Apple түүнийг явуулчихсан. Эцэст нь хэлэхэд, Apple компанийн ажилтан ямар сайн хүн байх нь огтхон ч хамаагүй. Дүрэм зөрчвөл өршөөлгүй” гэсэн байна.

iPhone X смартфон зах зээлд нэвтэрсний 10 жилийг ойг тохиолдуулан Apple компани iPhone X тусгай загварыг бүтээсэн юм. Тэд одоогоор урьдчилсан захиалгын шатанд байгаа бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, хэвлэлийнхэнд зураг, бичлэг хийх боломж олгоод байгаа. Харин Брукийн дэлгэсэн бичлэгийн тухайд өмнө гарч байгаагүй тохиолдол юм.

Ажлаасаа халагдсан инженер Кен Бауэр ч тэрхүү видеонд багтсан байв. Тэрбээр iPhone X утсаараа Apple Pay ашиглаж буй дүрс харагдана. Дараа нь утсаа охиндоо өгөхөд, охин нь алхангаа гар утасны зарим шинэ зүйлсийг танилцуулсан юм.

Дээрх бичлэг болон ажлаас нь чөлөөлсөн инженерийн талаар Apple компанийн зүгээс одоогоор ямар нэг тайлбар, мэдэгдэл гаргаагүй байна.

iPhone X арваннэгдүгээр сарын 3-наас 999 ам.долларын үнээр худалдаанд гарах юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж