Хямд, чанартай стейкээр үйлчлэх  “Nuclear Steak” ресторан нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Хямд, чанартай стейкээр үйлчлэх  “Nuclear Steak” ресторан нээлтээ хийлээ

Хямд, чанартай стейкээр үйлчлэх  “Nuclear Steak” ресторан нээлтээ хийлээ

800

Та стейкийг үнэтэй ресторан, тансаг орчинд л идэх ёстой гэж бодож байна уу ? Ингэж бодож байвал  та эндүүрчээ.

“Nuclear Steak” сүлжээ ресторан нь БНСУ-д 2016 онд анх зах зээлд гарчээ. Завгүй, яарсан хүмүүст хямд бөгөөд амт чанар сайтай стейкийг хурдан хугацаанд хийж өгч, мөн авч явах боломжтой гэдгээрээ энэхүү брэнд нь зах зээлд амжилттай танигдаж чадсан байна.

“Nuclear Steak”  рестораны  мастер  франчайз эрхийг  “Hack Star Holding” ХХК  гүйцэтгэх захирал Ц.Мөнгөнсүх энэ оны долдугаар  сарын сүүлээр оруулж ирсэн. Тус франчайз эрх хоёр төрөлтэй бөгөөд эхнийх нь дээд зэрэглэлийн стейкний рестораныг ажиллуулах албан байгууллагуудад олгогддог бол хоёр дахь нь хувь хүмүүс ажиллуулах боломжтой түргэн хоолны ресторануудад олгодог аж.

“Nuclear Steak” рестораны анхны салбар Сөүлийн гудамжинд, хоёр дахь салбар Шангри-Ла моллд байрлана. А.Ариунзаяа  “Hack Star Holding” ХХК-ийн оруулж ирдэг стейкний рестораныг ажиллуулах албан байгууллагуудад олгогддог франчайз эрхийг худалдан авснаар өнгөрсөн баасан гаригт 3,4-р хорооллын Өргөө кино театрт “Nuclear Steak” рестораны  гурав дахь салбарыг нээсэн юм.

Рестораны нээлт эхлэхээс өмнө ширээ бүр хүнтэй байсан нь тус рестораны нээлтийг олон хүмүүс хүлээж байсан гэлтэй. Захиалсан стейкээ аваад явах хүмүүс байхад, тухтайхан сууж байгаад идэх хүмүүс ч их байлаа. Ресторануудын гал тогоо үйлчлүүлэгчдэд ихэнхдээ хаалттай байдаг учраас  гал тогооны хойно юу болж байгаа нь мэдэгддэггүй. Харин “Nuclear Steak” ресторан үйлчлүүлэгчдийн нүдний өмнө хоолыг нь бэлтгэж өгч байгаа нь  бусад газраас ялгагдах гол онцлог нь байв.

Рестораны нээлт 18:00 цагт эхэллээ. Нээлтэд компанийн “Hack Star Holding” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнгөнсүх, “Nuclear Steak” рестораны франчайз эрхтэй “Premier Сapital” ХХК захирал А.Ариунзаяа нар оролцсон юм.

800

А.Ариунзаяа “Nuclear Steak” ресторан үйлчлүүлэгч та бүхэндээ хямд чанартай стейкээр үйлчилнэ. Гадуур стейк мах үнэтэй байдаг шүү дээ. Манай хоолны гол онцлог нь хямд үнээр элбэг олдоод байдаггүй стейкийг хямд мөртөө чанартай гаргаж чаддагт оршино” хэмээн хэлээд микрофоноо  Hack Star Holding гүйцэтгэх захирал Ц.Мөнгөнсүхэд шилжүүллээ. Тэрээр “Манай компани БНСУ-ын төв салбараас брэндийн гол амт болох соусыг нийлүүлдэг. Харин бид Монголд мах, төмсөө боловсруулж, салбарууд руугаа нийлүүлдэг. Мөн хүнсний материалуудаа нэгдсэн журмаар нийлүүлж байгаа учраас  рестораны салбар бүрд амтны  ялгаа гарахгүй” гэж байлаа.

Та “Nuclear Steak” ресторанд ирснээр 8900 төгрөгөөр тахианы махан стейк, ногоо болон ундаа зэргийг хамтад нь авах боломжтой. Стейкний махыг үйлдвэр дээр амтлан, зөөллөж, франчайз  газрууд руу  нийлүүлдэг учраас заавал мэргэжлийн тогоочдыг ажиллуулах шаардлагагүй гэж байв. Түүнээс гадна тэнд ажиллаж буй бүх хүн хөрвөж ажиллах чадвартай байх учраас цөөхөн хүн ажиллуулах  боломжтой юм. “Nuclear Steak” рестораны гурав дахь салбарт зургаан хүн л ажиллаж байлаа.

 “Nuclear Steak” рестораны хажуугаар зүгээр зөрж өнгөрөх хүмүүс  тун ховор. Ресторанаас лав хоосон гарах хүн ховор харагдана лээ.

800

“Premier Сapital” ХХК-ийн захирал А.Ариунзаяа

-Ресторанаа нээхэд хэр хугацаа шаардагдсан бэ ?

-Сар гаруйн хугацаанд бэлтгэл ажлаа  хийсэн. Өнөөдөр ресторанаа албан ёсоор нээж байгаадаа баяртай байна.

-Рестораны байршлын хувьд яагаад заавал өргөө кино театрыг сонгосон бэ?

-Хоолны салбарын бизнест байршил маш чухал байдаг. Тиймээс би маш сайн байрлалтай газар ресторанаа нээх ёстой шүү дээ. Өргөө кино театрын хороолол дахь салбараар  хүмүүс ихээр үйлчлүүлдэг. Үүнийгээ дагаад манай ресторанаар үйлчлүүлэх хүмүүс  ч их байх болов уу гэж бодож байна.

-Үнийн хувьд  ямар үнэтэй байгаа вэ ?

-Мэдээж зах зээлээ судалсны үндсэн дэр боломжийн үнээр  худалдаалагдаж байгаа. Хамгийн хямдхан нь 5900 төгрөг болон, түүнээс  дээш үнээр худалдаалагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж