“Чингисийн хүүхдүүд" кино дөрөвдүгээрт жагсчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

“Чингисийн хүүхдүүд" кино дөрөвдүгээрт жагсчээ

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож байсан бол энэ удаад цаг үеийн тулгамдсан асуудал болоод 2010 оны дүрмийн хэрэгжилтийн явц, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Хурдан морины унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино Академийн дээд шагнал гардуулах 90 дэх удаагийн Оскарт Монгол Улсыг төлөөлөн анх удаа өрсөлдөх эрх авсан тухай баярт мэдээг киноны уран бүтээлчид дуулгаад байгаа билээ. 

Тэгвэл 90 дэх удаагийн Оскарт нэр дэвших эрхийн төлөөх өрсөлдөөнд “Чингисийн хүүхдүүд’ кино өнөөдрийн байдлаар рейтингээрээ дөрөвдүгээрт жагсч байна. Уг кино нь нийт 10 оноо авахаас 9.2 оноо авсан тухай мэдээг киноны зураглаач Д.Ангараг фэйсбүүк хуудаснаа мэдээлжээ. 

"Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино рейтингээрээ хоёр хоногийн өмнө хоёрт жагссан

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан юм. Оскарт өрсөлдөхөөр 92 улс бүртгэгдсэний дунд Монгол Улс багтсан нь энэ.

Дэлхийн 92 улсын кино өрсөлдөөний дүнг ирэх оны нэгдүгээр сарын 10-нд танилцуулна. Аль улсын уран сайхны кино олон улсын кино наадмуудад уригдаж, кампанит ажлаа хүчтэй явуулсан байна гэдгийг харгалзан Оскарт нэр дэвших шилдэг таван улсыг сонгох юм. 

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгаруулалтын гурван үндсэн шалгуурыг хангасан. Нэгдүгээрт, уран бүтээлчдийн 90-ээс дээш хувь нь монгол уран бүтээлчид ажилласан байх ёстой. Хоёрдугаарт, тухайн улсдаа нээлтээ хийсэн байх ёстой гэсэн шаардлага. Харин гурав дахь нь тухайн улсад үзэж буй үзэгчдийн тоо нэгэн чухал шалгуур байх тул үзэгчид та бүхнийг Оскарыг  зорьж яваа уран бүтээлчдээ дэмжихийг уриалж байна.

Ирэх сараас эхлэн Америкийн хоёр компанитай хамтран “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны пи-ар, маркетингийн ажлыг эрчимжүүлэхээр уран бүтээлчид бэлтгэж байна. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж