Ц.Цогзолмаа: Багш нар ажил хаялтаа зогсоохоор болсон | News.MN

Ц.Цогзолмаа: Багш нар ажил хаялтаа зогсоохоор болсон

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Ц.Цогзолмаа: Багш нар ажил хаялтаа зогсоохоор болсон

Импортын худалдаа эрхлэгчдийг нэг дор цуглуулах “Дистрибьютер Монголиа-2012” үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо”-д нээлтээ хийнэ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Багш нарын цалин нэмэх түр хорооноос өнөөдөр /2017.10.30/ өглөө эрт хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурал 08.30 цагт болсон юм. Дээрх албаны хүмүүсийн мэдэгдсэнээр Багш нарын ажил хаялтыг зохион байгуулж буй түр хорооноос өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор болж, тохиролцжээ.

Гэхдээ зарим сургуулийн багш нар өнөөдөр ажил хаяж эхлээд байна. Түр хорооны зүгээс сургуулиудад мэдээлэл өгч, ажил хаялтаа зогсоох хүсэлт тавьж байгаа гэнэ.

Багш нарын цалин нэмэх шаардлагын хүрээнд Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгаа гэдгийг салбарын сайд тодотгов.

2017 оны төсвийн тодотголд 55,4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад олгох шийдвэр гарсан. Үүнд багш, эмч нар орж буй. Тиймээс эхлээд ажил хаялтаа зогсоож, ширээний ард сууж, асуудлыг шийдэх саналыг тавьсны дагуу Багш нарын ажил хаях түр хороо болон МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн гэдгийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээллээ.

Тэрбээр өчигдөр /2017.10.29/ МҮЭХ-ны удирдлагуудтай уулзаж, ажил хаялтыг зогсоож, багш нарын орлогыг нэмэгдүүлэхийн тулд цалин нэмэх бус бусад урамшууллыг ямар хэлбэрээр, хэрхэн олгож болох талаар албан ёсоор ярилцахаар зөвшилцжээ. 

Өнгөрсөн хугацаанд багш нар хоёр хоног ажил хаясан. Энэ хоёр өдрийн цалинг олгох эрх нь тухайн ерөнхий боловсролын сургуульд нээлттэй байгаа учраас цалинг нь өгөх ёстой гэж сайд Ц.Цогзолмаа хэлэв. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Багш нарын цалин нэмэх түр хороо болон МҮЭХ-той ойлголцож, хамтарч ажиллахаар болсон. Цаашид 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд зориулж 112 тэрбум төгрөг төсөвт суулгахаар ярилцаж байгаа. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй учраас урамшуулал хэлбэрээр олгох, тэр нь багш нарт шууд гарт нь очдог байхаар асуудлыг зохион байгуулахаар МҮЭХ болон холбогдох байгууллагуудтай ярилцана’ гэлээ.

Ш.ОЧ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-30 122.201.21.78

Цо сайд ажил хийдэггүй, хийе гэсэн ч чаддаггүй Болд мэтийн газрын дарга нараа хэлсэндээ хүрч солиорой. Төрийн өмчийн зарм сургуулийн захирлуудыг ч солих хэрэгтэй

Avatar

Зочин 2017-10-30 103.229.120.24

ХУВЬСГАЛЫг хэн хийж үр шимиййг нь хэн хүртэнэ гэдэг билээ дээ хөөрхий багш эмч нар молгидуулчихаж дээ

Avatar

Зочин 2017-10-30 27.123.214.122

ажил хаялтын цаана АН, ЗИ, Батзандан нар байсан тэндээс санхүүжсэн.Харин сая түр хорооны хэдэн нөхдүүд МАН-тай хаалтын гэрээ хийчих шиг болов оо. УБ-т эзэнгүй байрууд олон байгаа даа.

Avatar

Зочин 2017-10-30 27.123.214.122

Түр хорооныхон энэ амралтын өдрүүдэд ямар тохироо хийсэн бол. Багш нараа баахан турхирч ашиглачихаад "Баасандчих" шиг л боллоо. Нэг нэг байр аваа бол уу хардах эрх бий

Avatar

Зочин 2017-10-30 202.21.115.82

Наад зах нь хүрдээ мэддэггүй, нэг га-д хэдэн м2 байдаггийг мэддэггүй төгсөгчид байгаа нь багш нар муу ажиллаж байна гэсэн үг.

Avatar

Зочин 2017-10-30 202.9.43.104

Хүрд мэдэхгүй байх нь багшид огт падлийгүй. Өөрсдөө өөрийнхөө төлөө хийх зүйл юм.

Avatar

Зочин 2017-10-30 202.9.40.214

Хүрд мэдэхгүй байх нь багшид огт падлийгүй юм бол багш байгаад хэрэг байна уу? Багш хүн бол хүүхдүүддээ анхаарал тавих ёстой огт хамаагүй гэд орхиж болохгүй байх.

Avatar

Зочин 2017-10-30 202.9.40.214

Хүрд мэдэхгүй байх нь багшид падлийгүй бол багш байгаад хэрэггүй биз дээ. Багш хүн бол хүүхдүүддээ анхаарал халамж тавих ёстой. Юуг мэдэхгүй байгааг олж мэдээд тэдэнд зааж, хэрхэн сурахад нь туслах хүмүүс бол эцэг эхээс гадна багш ч үүрэгтэй л байх.

Avatar

Иргэн 2017-10-30 27.123.214.119

Урамшуулалыг хавтгайруулан олгож болохгүй. 2017 оны ЕШ оноог харахад арай ч дээ гэмээр дэндүү бүр дэндүү доогуур оноо авсан бн лээ. Бас сургуулийн хүүхдүүд дээрэм хулгай хийж бн. Иймд сургуулиудыг ЕШ оноогоор жагсаасан жагсаалт дээр нэмээд гэмт хэрэг зорчил гаргасан бдлаар жагсааж ТОП аж ахуй нэгж шиг шалгаруулж эхний 50,100,200 д орсон байдлаар бүтэн жилийн цалингийн хувиар бодож сайн багш нараа харамгүй шагнах хэрэгтэй.

Avatar

Шудрага бай шүүгч прокурор 2-3 сая төгрөгний цалин авч байхад багш эмч нар 1,6 саяын цалин яагаад авч болохгүй гэж 2017-10-30 202.9.42.115

Шудрага бай шүүгч прокурор 2-3 сая төгрөгний цалин авч байхад багш эмч нар 1,6 саяын цалин яагаад авч болохгүй гэж Багш эмч нараа тууштай байна шүү худал үг зальд автав. Нэмүүлж байж л зогсоох хэрэгтэй .Өөрийнхөө төлөө тэмцэж сурцгаая.Маргааш банк зээлийн хүүгээ зогсоохгүй талханы үнэ хямдрахгүй шүү Та бүхний хүүхдүүд сэхээтний хүүхдүүд биш ядуусын хүүхдүүд гэж ад үзэгдэх ёсгүй.Ядуу амьдрал аа үр хүүхдүүддээ өвлүүлж өгсөөр байх уу

Avatar

Зочин 2017-10-30 202.179.27.158

Багш нарын чадамжийн талаар хэлэлцэх " Иргэний Нийгмийн Үндэсний 8 чуулган 11 сарын 1, 2 нд болох юм байна. Багшийн чадамж гэдэг их чухал дээд сургуулиа төгссөн болгон багш болох чадвартай гэж би боддоггүй. Харин сурсан мэдсэн зүйлсээ бусдад хэрхэн хүргэн өгч байгаа нь өөрөө чадамж. Тэгэхээр энэ талаар хэлэлцэж, ярилцах хэрэгтэй би дэмжиж байна. Би хүүхдийн байгууллагад ажилладаг. Бид захын дүүрэгтэй хамтран ажилладаг. Захын дүүргийн сургуулийг төгсөж байгаа хүүхдүүдийн дунд " Сайн байна уу" гэдгийг л бичиж чадахгүй хүүхэд 9 ангийг төгсөж байна. 9 анги хүртэл нь нүдээ аниад л тэднийг хурдхан шиг л сургуулиас гаргаж байна. Тэднийг үнэхээрийн сурган хүмүүжүүлэх сэтгэлтэй багш нар хир олон байгаа бол доо. Зүгээр л заасан болоод л өнгөрөөд байна. Саяхан нэг сургууль дээр гадаад багш нарыг очиж ажиллуулах үед манай англи хэлний багш нарын мэдлэгийг тэд гайхаж байна. Яаж англи хэл заадаг юм бол гэд л гайхаад өнгөрсөн. Чадварыг нь дээшлүүлэх гэд багш нарын дунд сургалт явуулсан чинь өөрсдийнх нь үнэн байдал илрэх гэхээр уурлаад сургалтаа зогсоож байхын юу гэсэн үг үү. Багш нар цалин нэмүүлэх тухай яриад бас ажлаа хүртэл хаяж байна. Бүгдийг нь жигд нэмэхгүйгээр багш нараас жил бүр ур чадварын шалгалт авдаг болмоор санагдаж байна. Сайн багш нарыг бол улсаас маш сайн дэмжээд өгөх хэрэгтэй. Хүүхдүүд бол бидний ирээдүй. Тэд бүгд л сурч боловсрох эрхтэй. Гэтэл багш нар ажил хаяснаараа тэдний эрхийг бос боогоод байгаа юм шиг л санагдаад байна. Цалин нэмэх тухай ярихаасаа өмнө өөрсдийнхөө чадамжийн талаар эхэлж ярих нь зөв гэж би бодож байна.

Avatar

Зочин 2017-10-30 203.169.49.99

Жирийн хүмүүсийн цалин үүнээс ч бага байгаа, тэдэндбүрч хэцүү байгаа.

Avatar

tiishtei 2017-10-30 49.0.152.66

yag tiishtei deerees jiriin ajilgui irgded tsalingiin zeel ch avah bolomjgui teghed bagsh nar zeel avch oorsondoo zoriulcnhaad bi zeeltei tsalingaa orond ogch bna geed l hunii omnoos amidraa yu ta nar tsalin nemeh ni zov ch odoo tsag ni bish bna gej oilgoh hemjeenii seheetenuud bizdee

Avatar

Нямгэрэл 2017-10-30 66.181.191.13

Ажил хаялтын цаана МАХН болон С.Ганбаатар харагдаад байна. 11 сарын 8, 9-д МҮЭХ-ны их хурал болно. Тэрэнд бэлдсэн Ганбаагийн бие халаалт л байх, Их хурлаар өөрийн хүмүүсээ гаргаж чадвал ажил хаялт зогсоно, чадахгүй бол бүр [Хориотой Үг] самуун болгож төрд гарах гэсэн холын зорилготой ч байж магадгүй юм. Цалин бага байгаа, гэхдээ ийм хатуу тэмцэл хийх хэмжээнд хүртэл бишээ. Багш хүний хувьд үүнийг хэлж байна.

Avatar

Зочин 2017-10-30 66.181.190.182

Megleggui,es surxuungui bagsh nart 300000 olgoxgui bxaar yaj zoxitsuulax ve? Arxi uudag,xicheeliin tsagaar bainga utsaar yaridag,etseg, ex, xuuxduudees bainga beleg xusch bdag bagsh nart ugmuurgui baina.

Avatar

Zochind zoriulav 2017-10-30 202.179.10.110

Bitgii h***.

Avatar

zochin 2017-10-30 27.123.214.108

h***

Avatar

Монгол 2017-10-30 202.9.42.245

Та хоёр хоёулаа битгий [Хориотой Үг]. битгий донгос ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж