“Өөрийн бүтээлээ харах сайхан” өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

“Өөрийн бүтээлээ харах сайхан” өдөрлөг боллоо

“Өөрийн бүтээлээ харах сайхан” өдөрлөг боллоо

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2017-2020-оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай амьдрал”, “Эко дүүрэг –Ногоон хөгжил”, “Эдийн засгийн хөгжил өрх бүрд” зорилтуудын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв Оёдол-эсгүүрийн өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сарын 27-нд зохион байгууллаа.

Өдөрлөгт Жижиг дунд үйлдвэрлэлийн ахлах мэргэжилтэн, АБНТБТ-ийн багш нар хөтлөн явууллаа.

Сургалтанд хамрагдсан төгсөгчид 20 хоногийн хугацаанд 120 цагийн модуль цагийн сургалтанд хамрагдаж “Чадамжийн гэрчилгээ” -гээ авч , өөрсдийн хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, хэрхэн эсгэж оёж сурснаа, гэр бүлдээ ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаагаа бахархалтай 100 хувийн сэтгэл ханамжтай төгслөө. Манай төвийн энэхүү сургалт үнэ төлбөргүй , чадварлаг багш сургалт явуулдгаараа онцлог.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж