Бүлгүүд төсөв хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Бүлгүүд төсөв хэлэлцэж байна

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар зохион байгуулж буй “Ард түмэн Та-Хаан” хэрэглэгчдийн үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр 10.00 цагт Төрийн ордонд эхэлнэ.

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг хуваарийн дагуу хоёр намын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. 

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлгийн гишүүд хөдөө орон нутагт томилолттой байсан тул хуралдаагүй. Энэ долоо хоногт гишүүд ажилдаа оржээ. Тэд ирэх оны төсвийн төсөл болон Засгийн газрын сайдын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцэж байна. 

Харин УИХ дахь МАН-ын бүлэг ‘Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулга болон Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа аж. 

Өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны дарга нарын томилгоог хэлэлцсэн боловч бүлэг дотроосоо завсарлага авсан. Уг асуудлыг өнөөдрийн хурлаар хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан ч хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байна. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж