Роботод анх удаа иргэншил олголоо | News.MN

Роботод анх удаа иргэншил олголоо

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Роботод анх удаа иргэншил олголоо

Монголын Үндэсний статистикийн хороо улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулах хурлыг өнөөдөр 11.00 цагт зохион байгуулах гэж байна.

Саудын Араб роботод иргэншил өгчээ. Өнгөрсөн лхагва гаригт тус улсад болсон “Ирээдүй дэх хөрөнгө оруулалтын тухай хэлэлцүүлэг” хурлын үеэр Др Дэвид Хэнсоны бүтээсэн София нэртэй роботод Саудын Араб иргэншил олгосныг CNBC мэдээлсэн юм. Хиймэл оюун ухаанд анх удаа улсын иргэншил олгосон анхны тохиолдол энэ болж байгаа юм.

София робот CNBC-ын сэтгүүлчтэй  хиймэл оюун ухааны ирээдүйн талаар ярилцсан гэнэ. Хүнийг дуурайлган бүтээсэн тэрхүү хиймэл оюун ухаан сэтгүүлчтэй роботыг сөргөөр харуулсан Холливудын ‘Blade Runner.’ хэмээх киноны тухай хүртэл наргиан болгож ярьжээ.

Саудын Араб түүнд иргэншил олгосон тухайд тэрээр ‘Надад ийм  ховор хүндэтгэлд үзүүлсэнд би үнэхээр их баярлаж, бахархаж байна.  Дэлхий дээр роботод анх удаа иргэншил олгосон нь түүхэн үйл явдал боллоо” хэмээжээ.

София бол орчин үеийн хамгийн ухаантай робот юм. Түүний тухай Elle Brazil сэтгүүл нийтлэл бичиж, зургийг нь нүүрэндээ тавьж байснаас гадна дөрөвдүгээр сард NBC телевизийн ‘Жимми Фэллонтой хамт’ шоунд зочноор оролцож байжээ.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2017-10-30 202.70.46.217

ЭНЭ БОЛ РОБОТУУДЫГ ХУУЛЬЧИЛЖ БУЙ ХЭЛБЭР ТЭДНИЙ ХИЙСЭН ҮЙЛДЛҮҮД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛТЭЙ БОЛНОО ГЭСЭН ҮГ ЕР НЬ БОЛ БООЛ ГЭСЭН ҮГ ХАРИН БООЛЫН ЭЗЭН НЬ ХЭН БАЙХ БОЛАА

Avatar

Зочин 2017-10-30

МЭДЭЭЖ ЧАМ ШИГ АРХИЧИН ЭЗЭН НЬ БОЛОХГҮЙ НЬ ТОДОРХОЙ

Avatar

РАВДАН 2017-10-30 202.70.46.219

РАВДАНГАА МУУЛАХ ЯАХ ВЭ ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ГЭДГИЙГ БОДООД ҮЗ ЭНЭ БОЛ МАЛЬТУСЫН ОНОЛ ЭРГЭН ИРЛЭЭ ГЭСЭН ҮГ ДЭЛХИЙГ ЦӨӨХӨН ХҮН ЭЗЭМШИНЭ ГЭСЭН ҮГ

Avatar

Зочин 2017-10-30 202.70.46.221

Saudi arabiin eeljit teneglel.

Avatar

Зочин 2017-10-30 202.131.248.178

Би мэдээллийн технологийн чиглэлээр ажилдаг хүн, энэ үйл явдалд нэг их ач холбогдол өгөх шаардлаггүй болов уу. Зүгээр л түрүүлж нэрээ гаргах гэж ингэж байгаа байх. Хиймэл оюун ухаан бол одоохондоо бодит оюун ухааны хоёр дугаарт явна шүү. Өөрөө өөрийгөө програмчлах үед харин эвгүйтэж мэднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж