Роботод анх удаа иргэншил олголоо

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Роботод анх удаа иргэншил олголоо

Монголын Үндэсний статистикийн хороо улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулах хурлыг өнөөдөр 11.00 цагт зохион байгуулах гэж байна.

Саудын Араб роботод иргэншил өгчээ. Өнгөрсөн лхагва гаригт тус улсад болсон “Ирээдүй дэх хөрөнгө оруулалтын тухай хэлэлцүүлэг” хурлын үеэр Др Дэвид Хэнсоны бүтээсэн София нэртэй роботод Саудын Араб иргэншил олгосныг CNBC мэдээлсэн юм. Хиймэл оюун ухаанд анх удаа улсын иргэншил олгосон анхны тохиолдол энэ болж байгаа юм.

София робот CNBC-ын сэтгүүлчтэй  хиймэл оюун ухааны ирээдүйн талаар ярилцсан гэнэ. Хүнийг дуурайлган бүтээсэн тэрхүү хиймэл оюун ухаан сэтгүүлчтэй роботыг сөргөөр харуулсан Холливудын ‘Blade Runner.’ хэмээх киноны тухай хүртэл наргиан болгож ярьжээ.

Саудын Араб түүнд иргэншил олгосон тухайд тэрээр ‘Надад ийм  ховор хүндэтгэлд үзүүлсэнд би үнэхээр их баярлаж, бахархаж байна.  Дэлхий дээр роботод анх удаа иргэншил олгосон нь түүхэн үйл явдал боллоо” хэмээжээ.

София бол орчин үеийн хамгийн ухаантай робот юм. Түүний тухай Elle Brazil сэтгүүл нийтлэл бичиж, зургийг нь нүүрэндээ тавьж байснаас гадна дөрөвдүгээр сард NBC телевизийн ‘Жимми Фэллонтой хамт’ шоунд зочноор оролцож байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж