Жет Лигийн кинонд Асашёорюү аварга тогложээ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Жет Лигийн кинонд Асашёорюү аварга тогложээ

Мэргэжлийн боксын нэр хүндтэй холбоодын нэг IBO-ийн дэлхийн аваргын төлөө өнөөдөр Сингапурт тулалдах Монголын боксчин Ч.Цэвээнпүрэв болон Д.Ёрдан нарын хэвлэлийн бага хурал өнгөрөгч лхагва гаригт болжээ.

Алдарт жүжигчин Жет Лигийн бүтээсэн Гун Шоу Дао /GSD/ хэмээх богино хэмжээний кинонд их аварга Асашёорюү Д.Дагвадорж тогложээ. Кинонд “Алибаба” группыг үүсгэн байгуулагч Жек Ма гол дүрийг бүтээсэн байна. 

Кино нь хятад ханзаар “Тулааны урлаг” гэсэн нэртэй аж.  Энэхүү бүтээлд Жет Ли, Жек Ма, Асашёорюү нараас гадна Юень Вү Пин, Саммо Хун, Тони Чин, Донни Иен, Вү Жин, Тони Жаа, Шимин Зөү, Жеки Хьүн, Наташа Лиу нарын алдартай жүжигчид, тулааны спортын од тамирчид оролцон тогложээ.

Киноны ерөнхий продюсер Жет Ли “Бид Хятадын гайхалтай уламжлал, өв соёлыг сурталчлах зорилгоор энэхүү бүтээлийг туурвилаа. Оролцсон хүн бүр бүх чадлаараа хичээн ажиллалаа” хэмээн тодотгожээ. 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж