Тусгай зөвшөөрлийг ирэх сараас олгож эхэлнэ | News.MN

Тусгай зөвшөөрлийг ирэх сараас олгож эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийг ирэх сараас олгож эхэлнэ

Театрын оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг гэх, нөгөө талаас цаг үеийн шаардлагаар тавигддаг гэгдэх “Гамлет” Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин “морилох” гэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар томилогдсоныхоо дараа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тусгай зөвшөөрлийг хэзээнээс эхэлж олгох талаар сайд Д.Сумъяабазараас тодрууллаа.  

-Та ажлаа аваад тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар олгохыг зогсоосон. Зөвшөөрлийг хэзээ олгож эхлэх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад үүсээд байгаа байх?

-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авахтай холбоотойгоор олон нийт, аж ахуйн нэгжийн зүгээс санал, гомдол ихээр ирүүлсээр байгаа. Тиймээс хариуцлага, сахилга бат алдагдсан энэ байдлыг цэгцэлье гэдэг үүднээс түр хойшлуулах чиглэл өгсөн. Журмаа шинэчлэн батлаад, ирэх сарын сүүлээр тусгай зөвшөөрөл олголтын доголдол, алдааг арилган, зөв горимд шилжүүлснээр олгож эхэлнэ гэж төлөвлөж байна. 

-Сахилга бат алдсан албан тушаалтанд хариуцлага тооцно гэсэн үг үү?

-Ер нь бол энэ гаргасан шийдвэр анхнаасаа гадны хөрөнгө оруулагчдад ч гэдэг юм уу, чиглэсэн асуудал байгаагүй. Тусгай зөвшөөрөл олгох журмын цоорхойг ашигладаг төрийн зарим албан хаагчидтай холбоотой асуудал. Иймээс тэр цоорхойг журмаа эргэж харан бөглөнө, чамбайруулна. Сахилга бат алдсан нөхөдтэй хариуцлага тооцно. Өөр асуудал байхгүй. Уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн хоёр салбар хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй, нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарладаг, нөхөн сэргээлт хийдэг, хөрөнгийн чадавхтай, Монгол Улсын эрдэнэсийн санг нэмэгдүүлэх гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй гэдгийг би сайд болсон цагаасаа хэлсээр байгаа.

Ш.ЧИМЭГ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-30 202.70.46.218

АН-н даалгавартай юм бишvv?! Итгэл сэргэж магадгvй болж байтал нам болгодог юм даа!

Avatar

Зочин 2017-10-30 202.9.47.177

ашигт малтмалын газрын тосны газрыг сангийн яам өөртөө авахыг завдаж баигаа гэж үнэн үү? үүнийг зөвшөөрч болохгүй. уул уурхаин саид өөрөө баялаг уул уурхаи сонирхож болохгүй.үүнииг оилгож баигаа биз ээ? жириин компаниудыг ,монгол компаниудыг саин дэмжмээр баина. тэд мөнгөгүй ,танил талгүй болохоор их дээрэлхүүлж баина. жириин монгол компани нэг ширхэг хаигуулын лиценз олж авах боломж хаалттаи баина.үүнииг л болиулчих.дараа нь хаигуул хиих ашиглалт хиихэд нь хамтрах хөрөнгө оруулагч олоход туслах схем ажилуулчих.

Avatar

Зочин 2017-10-30 202.9.47.177

шинэ саиддаа ажлын амжилт хүсэе. захих хүсэх хэдэн зүил баина.1: том таван толгой ,тииш тавигдах төмөр зам мэт бүтээн баигуулалт ыг монгол улсын засгийн 100 н хувь өмчлөллийн дор хэрэгжүүл. чадахгүй бол битгии оролд. тэгээд баиж баиг.2: тэнд хийн үилдвэрлэллийг баигуулаад экспорт хиих хэрэгтэи. хиин одоогоор илрээд баигаа нөөц ,хэтиин төлвийн талаар зарла.ард түмэнд зөвхөн нүүрс баигаа тэр нь удахгүй хэрэггүй болно гэж оилгуулж үнэгүйдүүлж баигаад зарах идэх гэсэн хүмүүстэи битгии эвлэр.3:дашдоржийн үед 400 н сая доллараар зарахаар оролдсон нь ямар учиртаиг и таилбарла. :5 н толгоиг: 4: харамгтаин ордын талаар мэдээлэл өг: 5: ашигт малтмалын хуульд 33 хүртэл гэдэг заалтыг өөрчилж ноилоос _ 100 н хувь хүртэл гэдэг ч юм уу ? хөдөлгөөнтэи ,хөдөлгөж тухаин ордын нөөц бусад хүчин зүилүүдээс хамаарч тухаин тухаин тохиолдолд хөрөнгө оруулагчидаи янз бүрийн нөхцлөөр хувь эзэмшил тогтоох заалт оруулах нь зүитэи. гэхдээ тэр заалт эргэж үилчлэхгүй урагшаа үилчлэхээр хиинэ. гэхдээ оюутолгоитой тусад нь хэлэлцээр хииж тэд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхсөнии дараа 5 н жил ашиг хиих хугацаа өгөөд түүнээс хоиш монгол улс 51 хүртэл хувиа эзэмшихээр тохиролцоонд хүрэх ёстои. түүний тулд оюутолгоин экспорт ,хөрөнгө оруулалт,үйлдвэрлэллийн зардалд бодитой хяналт бүртгэл хиих нөхцөл боломжииг яаралтаи бүрдүүл.одоо бүх юм худлаа баигаа.5:хаигуулын лицензийг зүгээр цаасаар материал аваад буцааж олгодог энгиин оилгомжтой аргад шилжүүл. хаигуулын зөвшөөрөл авах гэсэн чинь хонжворт сугалаанд оролцож баигаа шиг аимшгийн юманд орооцолдож шатаж дунд нь зальтангууд хождог луиварын систем тогтжээ.тиимээс цахимаас татгалзмаар баина. цахим дугаар энэ тэр бол зүгээр луивар хиих энгиин хүмүүс лиценз авах боломжииг хааж баина.

Avatar

Овоо доо 2017-10-30 43.228.130.158

Ингээд хурдтайхан ажиллаад алдаа дутагдлыг нь засаад гадны хөрөнгө оруулагчиддаа ойлгомжтой явчихвал болж байна. Гол нь гадны хөрөнгө оруулагчдаа бодоорой.

Avatar

Нинжа 2017-10-30 66.181.185.129

Бүх тусгай зөвшөөрөл нэртэй хориг саадаа чөлөөл. Тусгай зөвшөөрлийг зөвхөн арга зальтай нь л авдаг. Тусгай зөвшөөрөл иргэдийн чөлөөтэй ажиллах, амьдрах эрхийг хязгаарлах, иргэдийг боол байхаас өөр сонголтгүй болгодог хэрэгсэл. Тэгш эрх, шудрага ёсыг дээдэл. Тэгвэл Монгол улс хөгжинө.

Avatar

Зочин 2017-10-30 43.228.130.158

Таныг зөв бодлого хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаа шүү. Ард түмнийхээ итгэлийг даагаарай.

Avatar

Руугаа 2017-10-30 103.26.192.42

Наадах чинь хүн биш бөх шүү дээ

Avatar

АВАРГА ХУДЛАА ЯРЬЖ БОЛОХГҮЙ ШҮҮ 2017-10-30 43.242.243.234

Нөхөн сэргээлт хийдэг гэнээ. АВАРГА ХҮН ХУДЛАА ЯРЬЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. Улс төрч бол худлаа ярих ч энүүхэнд болсон цаг. Үүнд л ялгаа нь байгаа юм шүү дээ.

Avatar

иргэн 2017-10-30 150.129.143.93

ээ чааваас. ганцхан сарын настай шийдвэр байсан юм уу? Бүх юм лицензээс болж байхад овоо зоримо шийдвэр гаргалаа гэсэн чинь энэ үү,

Avatar

балай 2017-10-30 43.228.130.158

Манайхан бүүр хүнд сурталд байсаар бгад сурчихсан. Дутагдлыг нь нэгхэн сарын дотор засаад буцаагаад зөв гольдролд нь оруулъя гэхээр итгэхгүй байгаам уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж