Ярианы хэлээр бичдэг моод хөөгчид

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Ярианы хэлээр бичдэг моод хөөгчид

Долоо хоногийн турш үргэлжлэх ХКН-ын 18 дугаар их хурал эхэллээ. Арав дахь жилдээ төр, засаг барьж буй Хятадын өнөөгийн удирдлагыг шинэчлэх их хурал учраас дэлхий даяараа Бээжингийн зүг нүд, чих тавиад байна.

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

…Заа дараагийн гоо сайхны дайсан нь “юу хийжаагаан, юу хийжийн, хэлцэнштээ, яадын” мэтээр ярианы хэлээр бичдэг моод хөөгчид. Тэд “-ж байгаа юм бэ, -ж байна вэ, -чихсан4 шүү дээ” мэт нөхцөл, дагаврыг үгүй болгож, үгийн үндсийг эвдлэх аюултай. Монгол хэл бол эсрэгээрээ үндэс, язгуур, нөхцөл, дагавраа юу юунаас илүү хадгалж хамгаалдаг залгамал хэл. Тийм ч болоод монгол бичиг “хэзээ ч юуг нь ч гээхгүй шүү!!!” гэсэн хатуу жаягтай.

Өөр нэг дайсан нь үг үсгийн алдаа. Тэр дундаа “тоглоомийн, 61-н гарам дээр, байгальлаг” мэтийн мэдээжийн алдааг харахаар нүд дальдраад, нүүр улаагаад байх юм. “Өө баларсан юм аа. Би л мэдсэнгүй, чадсангүй, анзаарсангүй.” гэж буруугаа хүлээхгүй, бусдаас өө хайгчид ихэссэн болохоор алдаагаа муу нэртэй дүрэмрүү л чихчихнэ. Дүрэм “но”-той нь “но”-той л доо. Гэхдээ л энэ мэтийн наад захын алдаа бол таны буруу. Алдаагүй бичихийн тулд 2014 онд “Монсудар” хэвлэлийн газар, Монгол хэл соёлын хүрээлэнгээс гаргасан “Монгол кирил бичгийн зөв бичих зүйн толь”-ийг авч, ашиглаж хэвшээрэй. Тэр толинд мэлтгэнэх (⚪мэлтэгнэх), нягтаръя (⚪нягтрая) гээд төөрч будилдаг үгсийг зөв, буруугаар нь сайхан ялгачихсан байгаа. Ер нь толинд харж нүүрээ будаж, үсээ самнаж, өнгө зүсээ засдаг шиг цаасанд буулгасан үг үсгээ ч бичгийн толинд хараад хирийг нь угааж сурах нь соёлт хүний захын дадал…

…Хэлний гэхээсээ илүү хэлж байгаа эзнийг нь хэр хэмжээний хүн болохыг хэлээд өгдөг  дайсан бол бүдүүлэг үг хэллэг. Багад “атаман” ах нарын амнаас гардаг  байсан “п****, ш**”-г өнөөдөр бүсгүйчүүдээс ч сонсдог болсон нь үнэхээр ичмээр. Энэ үгийг хэлэхээр эр зоригтой болдог гэж бодсон бяцхан банди нар ч хээв нэг хэлдэг болсон нь даан ч харамсалтай. Хөөрхийс, энэ үгийн утгыг яав ч мэдэхгүй. Нэмээд хэлчхэд “шабаал” гээд байдаг солонгос үг чинь орос хэлний п****-тай ойролцоо гэнэ билээ шүү, манайхаан!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Хэн хэлний “гоо сайхан”-ы дайсан бэ?”

өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж