Сурагчид баасан гаригаас амарна | News.MN

Сурагчид баасан гаригаас амарна

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Сурагчид баасан гаригаас амарна

Дэлхийн хамгийн хаалттай улс орнуудын нэг Хойд Солонгосын нийслэл ирэх жилээс “үүдээ нээх” бололтой.

Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхэлнэ.

Салбарын сайдын баталсан журмын дагуу ЕБС-ийн сурагчид хот, хөдөөгүй энэ баасан гаригаас долоо хоногийн хугацаатай амрах юм. Зарим жил нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амарч байсан бол энэ жил нодлингийн нэгэн адил нэг долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах ажээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа

Нэгдүгээр улирлын амралт /Нийслэл/

  • Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног амарна.

Хоёрдугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног амарна.
  • VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-18-ныг дуустал хоёр долоо хоног амарна. 

Гуравдугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног амарна. 

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас амарна. 
  • III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 1-нээс амарна.
  • VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 7-ноос эхэлнэ.

Нэгдүгээр улирлын амралт /Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын/

  • Бүх ангийн сурагчид арваннэгдүгээр сарын 3-9-нийг дуустал нэг долоо хоног амарна.

Хоёрдугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног амарна.
  • VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-11-нийг дуустал нэг долоо хоног амарна.

Гуравдугаар улирлын дундуур

  • Цагаан сарын амралт нэг долоо хоног үргэлжилнэ.

Гуравдугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног /Бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ амарна.

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас амарна.
  • III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 1-нээс амарна.
  • VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 7-ноос эхэлнэ.

Д.УУДАМ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-30 202.9.42.70

Өвлийн ид хүйтний үед урт амраачихгүй, үхэр цогзолмах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж