“Шарк танк”-т орох зориг дутсан үйлдвэрлэгчид | News.MN

“Шарк танк”-т орох зориг дутсан үйлдвэрлэгчид

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

“Шарк танк”-т орох зориг дутсан үйлдвэрлэгчид

“Шарк танк”-т орох зориг дутсан үйлдвэрлэгчид

“Шарк танк” гэх өвөрмөц нэгэн контент үзэгчдийг соронздоод эхэлжээ. Шаркуудын “хайрыг булааж”, санхүүгийн дэмжлэг хүртэхээр олон үйлдвэрлэгч, шинэ содон санааны эзэд нэвтрүүлэгт оролцож байгаа ч тун цөөхөн нь хүслээ биелүүлж байна. Харин тэдгээр оролцогч шиг төсөл, хөтөлбөр боловсруулж хараахан амжаагүй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид олон бий. Тэд “Шарк танк”-ыг мөрөөдөн, зүүдэлж хонодог ч зорин очих зүрх дутаж байгаагаа нуугаагүй юм. Өвөрмөц содон үйлдвэрлэл эрхлэгчдийн заримыг танилцуулъя.

Бохины үнэтэй нэхийг боловсруулан, ашиглаж эхэллээ

Айл бүр арьс ширээ боловсруулж идээлдэг, эзэгтэй болгон монгол дээл хувцсаа оёж урладаг, эрчүүд нь эмээл хазаар, чөдөр ногтоо зангидаж төхөөрдөг байсан уламжлалт зан үйл бараг л мартагдаж байна. Арьс шир идээлж боловсруулах, эсгэж оёж суух цаг зав хомсодсоноос хот хөдөөгүй бэлэн бүтээгдэхүүн рүү хошуурцгааж байна. Үүнээс болж өрх гэрийн үйлдвэрлэл ор тас хаягдаж, түүхий эд үнэгүйдэн хаягдаж байна. Хонины нэхий, ямааны арьс боодол бохины үнэ хүрэхгүй байна гэдэг юутай эмгэнэл билээ. Бүхэл бүтэн амь бүрэлгэснээ бодсон ч нэхийг боловсруулаад гаргаж буй бүтээгдэхүүний үнэ ханштай зүйрлэсэн ч арьс шир дэндүү хямд байна. Яг өнөөдрийн байдлаар түүхий эдийн ‘Эмээлт’ зах дээр хонь, ямааны арьсыг 1000 төгрөгөөр, ямааны арьс ноолууртайгаа бол 12 мянгаар, үхрийн ширийг 20-35  мянга, адууны ширийг 17 мянган төгрөгөөр үнэлж авч байна.

Ийнхүү үнэгүйдэн орхигдож буй нэхийг боловсруулан, өвөрмөц бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нэгэн цехийг танилцуулъя. Тус цехийнхэн мянган төгрөгийн нэхийг боловсруулан идээлж автомашины суудлын бүрээс, нэхий майк, дээл хийжээ. Үндэсний үйлдвэрүүдэд том хүний нэхий дээл хямддаа л 350-550 мянган төгрөгөөр үнэлэгдэж буй бол залуус нэхий дээлийг ердөө 250 мянгаар үнэлжээ. Нэхий майк 50 мянга, нэхий суудлын бүрээс хойд урд талынхтайгаа хосоороо 200 мянга, зөвхөн, урд хоёр суудлынх бол 100 мянгаар хийж өгнө гэсэн зарыг олон нийтийн сүлжээнд байршуулсныг олон хүн дэмжжээ. Тэд өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ элдсэн нэхийг 20 мянган төгрөгөөр, гар аргаар элдсэн хурганы арьсыг 25 мянган төгрөгөөр үнэлэн худалдаж байх жишээтэй. Нэхий боловсруулах техник, технологио өөрсдөө бүтээж, бас шинэлэг бүхнийг туршаад амжжээ. Энэ нь нэхийний үсэнд сор тавих. Сорлосон арьсаар гоёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаагаа Tsetsegdelger Samdan нүүр номдоо бичжээ. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарантуулын зүүн талд байрлах арьс боловсруулах цехэд аймаг орон нутгаас захиалга ирэх нь бий. Бүр алс холын Норвеги улсаас хүртэл захиалга иржээ.

Ээжийгээ хавдар туссаныг дуулаад эко сав үйлдвэрлэжээ

Бас нэгэн өвөрмөц бүтээл үйлдвэрлэгчийг Б.Гончигдорж гэдэг. Хан-Уул дүүргийн иргэн Б.Гончигдорж модон эко саваа үйлдвэрлэх гэж хоёр жилийн турш судалгаа хийсэн бөгөөд энэ жилээс цөөн тоогоор үйлдвэрлэсэн ч эрэлт ихтэй байгаа ажээ. Энэхүү эко саванд шингэн, нунтаг бүхий л төрлийн бүтээгдэхүүн агуулж болох юм. Хамгийн түгээмэл хэрэглэгч нь хөдөөгийнхөн ажээ. Тэд  айраг цагаа, аарцаа хийх гэж модон сав авдаг байна. Харин хотынхон гурил, будаа голчлон хийдэг гэнэ.

“Эрүүл, эко сав үйлдвэрлэх санаа ээжийгээ хавдар туссан үеэс төрөх болсон. Хятадаас оруулж ирж буй хөх хуванцар савнаас болж хүмүүс хавдар тусч байгаа тухай эмнэлгийнхэн анхааруулсаар байгаа ч орлуулах сав суулга байхгүйгээс хүмүүс хэрэглэсээр л байна. Хавдар үүсгэгч хуванцаруудыг халахад хувь нэмэр оруулах хүслээр үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Экологич мэргэжил маань ч нөлөөлсөн” гэж Б.Гончигдорж өгүүлж байна. Одоогоор эко сав үйлдвэрлэх ажилдаа дөрвүүлээ зүтгэж байна. Сайн чанарын модыг шахаж, төмрөөр бүслүүрдэн бүтээсэн эко савны хамгийн том нь 120 литрийн багтаамжтай, 180 мянган төгрөгийн үнэ ханштай. Харин 20 литрийнх нь 65 мянга, 30 литрийнх нь 75 мянган төгрөгөөр зарагддаг ажээ. Үнэ ханш боломжийн, эрэлт ч муугүй байгаа хэр нь дөрвөн хүний цалин, түүхий эдийн өртгөөс шалтгаалаад айхавтар их ашиг олох боломжгүй байгааг дурдаад болдогсон бол “Шарк танк”-т оролцохсон, даанч зориг дутаад байна хэмээн өгүүлнэ лээ.

Нэхий боловсруулагч цехийн эзэн залуу ч “Шарк танк”-ын дугаар болгоныг нүүр хуудсандаа шэйрлэснээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрийнхэнд хөрөнгө санхүү, шинэ санал, санаачилга, маркетингийн дэмжлэг хичнээн хэрэгтэйг харж болно. Дээр өгүүлсэн үйлдвэрлэл цоо шинэ зүйл биш байж болно. Гэвч “Сайтар мартагдсаныг шинэ зүйл гэнэ” гэдэгчлэн мартагдаж хоцорсон уламжлалт зан үйлийг үйлдвэрлэл болгон хэрэгжүүлж эхэлсэн залууст талархууштай. Тэднийг дэмжих акулууд ч хэрэгтэй байна. Эс тэгвээс монгол ахуй мартагдсан дууль болох нь.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-30 202.179.16.51

hunuu hiij buteej baiga zuilsiig ingej hucheer gutgej bolohgui baihaa

Avatar

Зочин 2017-10-30 66.181.178.24

Ийм л санаачлагатай хийж бүтээх гэсэн хүмүүсийг дэмжих бодлого төрд үгүйлэгдсээр байна…

Avatar

Зочин 2017-10-30 66.181.178.24

хүний санааг булаах цэвэрхэн арга. энэ нэвтрүүлгийг үзээд хөрөнгө оруулалт нэртэй солонгос киноны луйвар шиг гэж бодлоо: тэдэн хувийг чинь өөрийн болгоно гэх дараа нь

Avatar

Зочин 2017-10-30 202.70.46.218

Арьс шир боловсруулдаг бvх vйлдвэрvvд иж бvрнээрээ байж билээ!! Бvгдийг АН устгаж хаячихаад хvй нэгдлийн vеийн боловсруулалт хийж эхлэж байгаагаа баяр хеер болгон мэдээлэх юм. Ардчилалын гавьяа vр егееж гэж гуцалдахыг нь яанаа.

Avatar

Үзэг 2017-10-30 59.153.113.82

Хавдар үүсгэгчтэй бүтээгдэхүүнийг оруулахаа больчихооч, Хүрэлсүхийн дарга нь бсан мэргэжлийн хяналтын газар өнөөг хүртэл хөгжсөнгүй

Avatar

TSETSEG 2017-10-30 103.229.121.110

ДЭЭРХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС АВМААР БАЙНА. МЭДЭЭЛЛЭЭ БҮРЭН ОРУУЛЖ БАЙГААЧ АЖЛАА ХАГАС ДУТУУ ХИЙГЭЭД БИЧЭЭД ОРХИЧИХ ЮМ. АЖЛАА БҮРЭН БҮТЭН ХИЙЖ СУР Л ДАА. ЯГ ХААНА БАЙРЛАДАГ, УТАС ХАЯГ БҮХ ЗҮЙЛИЙ НЬ ОРУУЛЖ БАЙЖ БҮРЭН МЭДЭЭЛЭЛ БОЛНО БИЗДЭЭ. ХАЯГ УТСЫГ ӨГНӨ ҮҮ

Avatar

Зочин 2017-10-30 66.181.189.53

zuragtaar bas tegdeg dongoj neg yrial boloo.togson mortloo 65 gariig utasaar yrisan yriag ni hurtel buren gargaj baidag neere

Avatar

Зочин 2017-10-30 122.201.27.2

Коммунизмын үед наймаа хийдэг хүмүүсийг сэхээтэн анги маань их л үзэн яддаг байж билээ. Муу наймаачин, дамлаж зардаг гэх мэтээр. Мэдээж хэт хөөрөгдсөн үнээр зардаг хүмүүс ч бас байсан л байх. Гэхдээ наймаа хийж ашиг олохоор л бусдаас доогуур мэт харж үздэг нь хуучин нийгмийн сэтгэхүйн үлдэгдэл. Бизнес хийж байгаа хүн бизнесийн ашиг хамгийн түрүүнд харах нь гол зарчим. Ашигтай байх гэхээр л атаархаад муу шулаач, наймаачин болоод явчихдаг нь сонин шүү. Хувийн хэвшил тэр чигтэй ашиг, орлогын шийдвэр гаргалт дээр тогтож байна. Чөлөөт зах зээл ингэж байж л хөгжинө.

Avatar

Зочин 2017-10-30 122.201.27.2

Хувь хүн өөрийнхөө мөнгийг оруулж, ямар бизнес дэмжих нь тухайн хүний шийдвэр билээ. Яаж баяжсан эсэхийг нь шүүж, уурлаж, харааж зүхэх нь мөн л үзэгчийн дур байлгүй дээ. Харин ингэж баяжчихаад муу сайн нь хамаагүй бизнест мөнгөө цацахгүй байна гээд орилоод, гомдоллоод байвал уг нэвтрүүлгийн утга учрыг нь сайн ойлгоогүйгийн илэрхийлэл байх гэж бодож байна. Оюуны бүтээлийг үнэгүй хуулах боломж байна гэж харж байгаа бол үзэгчдэд ч мөн адил байгаа байлгүй дээ. Зурагтаар улаан цайн үгүй гэчихээд хуулах шүүгч байхгүй л болов уу. Харин зурагт үзэж суугаа мөнгөтэй нөхдүүд л чимээгүйхэн хуулах боломж байгаа болов уу. Уг нэвтрүүлгийг үзэхээр хэлэлцүүлгээр оруулж байгаа санаанууд дотор бүрэн боловсорсон санаа цөөхөн байна. "Тэдэнд юу гэж хамаг юмаа дэлгэж байх юм" гэж хэлж байна. Хэрэв тэгэж илэн далангүй ярилцаж байж хөрөнгө оруулалт авах саналаа дэлгэхгүй бол энэ нэвтрүүлэгт орох хэрэггүй бизээ. Тийм их хардлага, сэрдлэгэ, болгоомжлол байгаа бол гоё санаагаа хав дараад, өөрөө хийсэн нь дээр байлгүй дээ. Өөрийнхөө барааг сурталчилах гэж орж байгаа хүмүүс бол бас байгаа л даа. Зүгээр бараагаа барьж ороод тэнгэрт тулсан хэдэн зуун сая төгрөг нэхээд тэр зуураа ядаж хүмүүст танигдая гэж бодож байж магадгүй л юм. Энэ бол бас л байж болох стратеги.

Avatar

баагий 2017-10-30 203.91.118.254

тэдэнд өөрсдөд нь ашигтай л бизнесд хөрөнгө оруулна. харин энэ мэт бизнесийг иргэд минь хөхүүлэн дэмжиж бараа бүтээгдэхүүнүүдээс нь худалдан авч байхыг уриалж байна. машиндаа нэхий бүрээстэй, ногоо, гурил, будаагаа хадгалах модон торхтой болноо. заавал худалдаж авнаа.

Avatar

Зочин 2017-10-30 66.181.184.199

"МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ" ГЭСЭН БОЛГОН АРАЙ ДЭНДҮҮ САНААНД ОРСОН ҮНЭЭ ХЭЛЭХ ЮМ АА. ДЭЛХИЙН БРЭНДҮҮДТЭЙ ҮНЭЭРЭЭ Л ӨРСӨЛДӨХӨӨС ЧАНАР ХИЙЦ БОЛ СУРАГГҮЙ.

Avatar

Зочин 2017-10-30 66.181.184.199

НЭЭРЭЭ Л ХОМХОЙ "SHARK"-УУД ДАА. ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ГЭСГЭЭЛЭЭ ХҮРТЭХ Л ХУВЬ ЗАЯАТАЙ. ЧИНБАТ ГЭХЭД МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛИЙГ ХЭРХЭН БУЗАРЛАСАН БИЛЭЭ. "МАК" ЯАЖ БАЯЖСАН БИЛЭЭ. ЯАДАГ Ч БАЙСАН ХУУЛЬ БУСААР БАЯЖИГСАД ГЭМГҮЙ ДҮР ЭСГЭЖ, БУЯНТНЫ ТӨРХ ГАРГАХ ГЭЖ ХИЧЭЭХ НЬ ИНЭЭДЭМТЭЙ БӨГӨӨД ШИВШИГТЭЙ ХАРАГДАЖ БАЙНА.

Avatar

kkkk 2017-10-30 66.181.164.24

66.181.184.199 chi gazar deeree bitgii 2 nuur garga chi ooroo shibshigtei hareagdaj bnaakkkkk

Avatar

Зочин 2017-10-30 203.91.115.247

Гацууртын Чинбат бол цэвэрхэн нэртэй луйварчин ХХААХҮЯ-ны бүхий л дэмжлэг тендерийг авсан, эргэн төлөлт огт байхгүй байж ЖДҮ дэмжлэг энд хэрэгтэй байна ч гэх шиг тань шиг нөхдүүдээс болж энгийн ард иргэд хүртэх юм аа хүртэж чадахгүй байна.

Avatar

ARD 2017-10-30 202.131.243.162

Энэ 5 дотроос арай нэр цэвэр, дөнгүүр нь өгөөжийн захирал Түмэнгэрэл, монгол базаальтийн Ариунболд. Бусад нь бол зүгээр л хулхи гарууд. Тэд хэзээ ч ариун цагаан хөдөлмөрөөрөө баяжаагүй, дан хууль бус хулхи зүйл хийж мөнгөтэй болсон нөхөд. Монголын алтыг ухаж баяжсан гацууртын чинбат өөрөө нэг их сайхан гэмгүй хүн шиг ломбардуудыг үзэн ядсан зүйл хэлж байгаа нь нийт ард түмэнд таалагдаагүй. Заа бас тэр Монголын аль өнгөтэй өөдтэйг шимж сорогч мак-н нямтайширын охин бол үнэндээ хуурамч харагдаж байна аа. Мөн банкны захирал хийдэг гэх хувцасны этик ёс мэдэхгүй нөхөр микки маусын оймс өмсч суудагтаа анхаараарай. Ер нь энэ шүүгчдээр захын нарантуулын наймаачин, гудамжны гуталчин нөхдүүдийг оруулсан ч буруудах зүйл байхгүй шүү.

Avatar

Зочин 2017-10-30 66.181.187.221

1000 togrognii nehig eldsen bolood 20 000. nehii deel ene ter n 250 000 geh shig, tiim hyamdhan tuuhii ed olj baij unee jaahan boditoi tavih heregtei, ingej shulaad baihad hen undesnii uildverlelee demjih ve?

Avatar

zochin 2017-10-30 202.70.36.242

Modon pooshig haana hiideg, zaragddag ve? utas bna uu?

Avatar

Зочин 2017-10-30 66.181.185.20

Tedend yu gj hamag biznesee delgej helj bdiin. Tegeed ch jinhen sharkuud bish bnale. Oruulj bga mungu n ineed hurmeer baga.

Avatar

иргэн 2017-10-30 150.129.143.106

Импортын модыг ашиглавал зүгээр дээ

Avatar

Зочин 2017-10-30 202.9.40.50

humuusiin oyunii buteeliig unegui kopidoh bolomj ter sharkuudad bna gej haragdsan,

Avatar

Torh 2017-10-30 182.160.1.70

Ene modon torh vildwerlej bga hvnii utas bn uu.

Avatar

R 2017-10-30 103.57.94.76

Шаркууд хурдан ашигтай ирээдүйтэй юманд хөрөнгө оруулулт хийх санаатай байлаа. Монголоо гэсэн санаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа юм бараг харагдахгүй байсан. Үзээд сууж байхад хүүний санаа оюуны бүтээлийг хямдхан авах санаатай шүлсээ үсрэгсэн чөөвөр чоно шиг байн лээ.

Avatar

Мир 2017-10-30 27.123.214.119

Ийм л санаачлагатай хийж бүтээх гэсэн хүмүүсийг дэмжих бодлого төрд үгүйлэгдсээр байна…

Avatar

шоу 2017-10-30 202.9.41.85

шоу

Avatar

Зочин 2017-10-30 202.179.18.49

Энэ модон торхыг хаанаас худалдаж авч болох вэ? Үзүүр сэжүүртэй юм бичиж бай л даа!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж