Сирийн хоёр настай охин 5 кг болтлоо турж, эцжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Сирийн хоёр настай охин 5 кг болтлоо турж, эцжээ

Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Хала аль-Нуфи

Өр өвдөж, зүрх зүсэгдэм энэ гэрэл зургийг “Ройтерс” агентлагийн гэрэл зурагчин Бассам Хабиех авчээ. 

Хавирганы яс нь хэрзийж, судас шөрмөс нь илхэн харагдах болсон энэ охин хоёр настай. Түүнийг Хала аль-Нуфи гэдэг. Сирийн иргэний дайны золиос болсон мянга мянган хүүхдийн нэг юм. Зүүн Гоута хотод хүнс, тэжээлийн дутагдлын улмаас тураалд орж, амиа ч алдаж мэдэх байдалд хүрсэн түүн шиг хүүхдүүд өч төчнөөн бий гэнэ.

Зүүн Гоута хот сүүлийн дөрвөн жилийн туршид Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг эсэргүүцдэг босогчдын хяналтад байгаа юм. Нийслэл Дамаск хотоос холгүй орших тус хотыг засгийн газрын цэргүүд бүслэлтэд авчээ. 

Газар доогуур ухсан хонгилоос хотын 300 мянга гаруй оршин суугчид хүнс тэжээл, түлш шатахуун, эмийн бодис хүргэж байсан ч энэ оны эхээр Сирийн арми тэдгээр гарц, хонгилыг бүгдийг нь хаажээ.


Хала охин бодисын солилцооны хямралд оржээ. Дээр нь хүнс тэжээлийн гачигдал байдлыг улам бүр дордуулж байгаа гэнэ. Хоёр настай охин одоо ердөө 5-хан кг жинтэй.

Охины ээж Ум Саид өөрөө ч өлмөн зэлмэн амьдралыг туулж байгаа бол хөхний сүү нь ширгэж, хүүхдээ хөхүүлэх боломжгүй болжээ. Тэрбээр зургаан хүүхдийн эх гэнэ. 

“Би өлсгөлөнгөөр үхэх бололтой. Хогийн сав ухаж л өл залгуулж байна” гэж тэр ярьжээ.

Хала нагац ахын хамт

НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн мэдээллээр зүүн Гоута хотод хүнс тэжээлийн дутагдалд орсон 1200 гаруй хүүхэд байгаа гэнэ. 

Сирид 2011 оны гуравдугаар сард иргэний дайн эхэлсэн цагаас хойш 470 мянган хүн дайны хөлд амиа алдсан гэх тоон мэдээллийг Сирийн улс төрийн судалгааны төвөөс өгсөн байна.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж