Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр 2013 оны Төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.

ХОНЬ

Лхагва гаригийн өглөөнөөс эхлэн баасан гариг хүртэл та урьд урьдынхаасаа илүү сэтгэл хөдлөл ихтэй, эмзэг мэдрэг байх болно. Энэ нь сарны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой юм. Энэ үед та хувийн харилцаатай холбоотой сайн, муу асуудлаа шийдэхэд хамгийн тохиромжтой. Аливаа яриа, үг хэл чин сэтгэлээс ундран гарах болно. Мөн таны зөн совин, мэдрэмж маш өндөр байх учир чухал шийдвэр гаргахдаа дотор хүнээ чагнаарай. Ганц бие хүмүүс насан туршийн хосоо олох магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар.

ҮХЭР

Долоо хоногийн дундуур таны мэдрэмж сэргэж, та бусдад нөлөөлж чадна. Өөрийгөө, өөрийнхөө юу хүсэж, зорьж байгааг илүү нарийн ойлгох болно. Хамгийн чухал нь, та зорилгодоо хүрэх ба хүсэж мөрөөдөхийн ялгаа, зөрүүг тунгааж, үргэлж бусдын төлөө биш хааяа ч болов өөрийнхөө байр суурийг нэн тэргүүнд тавих ёстойг ухаарах бололтой. Амралтын өдрүүд нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрч, хайранд умбасан өдрүүд байх болно. 

ИХЭР

Айсуй долоо хоногийг та хувийн амьдрал, ар гэр, гэр бүлийнхэндээ анхаарал хандуулж, санаа зовнисоор туулах бололтой. Ердийнхөөс илүү эмзэг байх учир ойр дотны биш, зам зуурын хүнтэй маргалдаж, ам мурийхаас зайлсхий. Та өөрөө л дэмий шаналаад хоцрох болно. Санхүүгийн байдалдаа дүгнэлт хийж, зардлаа танахыг зөвлөе. Зөвхөн өөрийнхөө биш бусдын санаа бодлыг ч бас сонсож сурахыг хичээгээрэй.

МЭЛХИЙ

Эртнээс бодож төлөвлөсөн ажлаа бодит хэрэг болгоход лхагва гариг хамгийн тохиромжтой. Зөвхөн өөрийнхөө хэрэгцээ шаардлага, тав тухыг хангахын сацуу хайртай, дотнын хүмүүстээ анхаарал хандуулахаа мартав аа. Ганц бие мэлхийнхэн онцгой нэгэнтэй учрах бололтой. Аливаа дотно харилцаанд нээлттэй, уян хатан хандахыг хичээгээрэй. Чухал шийдвэр гаргахдаа эрсдлийг тооцож, бодит дүгнэлт хийхээс гадна зөв совингоо дага. Учир нь энэ долоо хоногт таны мэдрэхүй, зөн совин өндөр байх болно.

АРСЛАН

Хамтрагч, түншийнхээ туслалцааг ав. Ганцаараа мал мэт зүтгэж байхаар итгэлт хүмүүстэйгээ хамтран ажилласнаар аливаа бэрхшээлийг хялбар гэтэлгэх болно. Бусдын хайр халамжийг хүртэхийг хүсэж байвал өөрөө ч бас түүнийгээ хайрла, халамжил. Баасан гаригт та онцгой гэмээр нээлттэй, нийтэч байх тул олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз. Магадгүй та заяаныхаа ханьтай, эсвэл амьдралыг тань өөрчлөх чухал түнштэй танилцаж болзошгүй. Ямар ч тохиолдолд эрсдлийг тооцоол.

ОХИН

Өөдрөг, сайхан бүхнээр цэнэглэгдсэн өдрүүд таныг хүлээж байна. Сэтгэл санаа тайван, бие хаа эрүүл саруул, цаанаасаа л инээмсэглэл тодруулж, царай чинь гэрэлтэх болно. Долоо хоногийн эхний хоёр өдрийг та үр бүтээлтэй өнгөрүүлж, зорьсон төлөвлөснөө бүтээж чадвал аяндаа асуудал бүгд шийдэгдээд ирнэ. Бямба гаригт онцгой нэгэнтэй учрах магадлалтай. 

ЖИНЛҮҮР

Ажил дээр ч, амины асуудал дээр ч та бусдын анхаарлыг өөртөө татаж, анхаарлын төвд оршихыг хүсэх болно. Тэгснээр та өөрийнхөө хэн гэдгийг мэдэрч чаддаг. Гэр бүл, хувийн харилцаандаа анхаарал хандуулаарай. Өндөр үнэтэй эд зүйл худалдан авахаас татгалзаж, үр дүн нь тодорхойгүй ажилд хөрөнгө оруулахаас зайлсхий. Магадгүй таны амьдралыг орвонгоор эргүүлж ч мэднэ. Асуудалд няхуур хандаарай.

ХИЛЭНЦ

Та гайхалтай эрч хүчтэй байх болно. Таныг даган дуурайж, танаас үлгэр жишээ авдаг “шүтэн бишрэгчид” чинь улам ихээр хайрлаж, бүх талаар дэмжих болно. Өнгөрсөн алдаа, дутагдлыг ухаан бодлоосоо авч хаяад шинэ соргог зүйлсээр тархиа цэнэглэ. Хүсэж зорьж буй зүйлдээ хүрэхийн тулд хүлээцтэй, тайван бай. Тэгсэн цагт тан дээр өөрөө хүрээд ирнэ. 

НУМ

Долоо хоногийн эхний өдрүүд нам гүмхэн, өдөр нь ажилдаа түүртэж, үдэш нь гэртээ гиюүрсэн байдалтай өнгөрөх бололтой. Сарны шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор пүрэв гаригаас байдал өөрчлөгдөж, хөлд чинь хий орсон мэт л завгүй өдрүүд таныг хүлээж байна. Баяр ёслол, найр наадам, уулзалт ярилцлага гээд элдэв урилга, заллагад дарагдах бололтой. Амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ, хайртай дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, ажил, амралтаа зохицуулаарай.

МАТАР

Орчлон ертөнцийг гэгээлгээр харахыг зөвлөе. Ажлын өдрүүдээр ачаалал ихтэй байх боловч найз нөхөд, ойр дотнынхноосоо авсан эрч хүч, баяр баяслаар долоо хоног нүд ирмэхийн зуур өнгөрөх болно. Бусдад өөрийгөө ойлгуулах бус, харин бусдыг ойлгох гэж хичээ. Гэнэтийн эх үүсвэрээс багагүй хэмжээний мөнгө орж ирэх бололтой.

ХУМХ

Санхүүгийн ашиг орлого арвин байх болно. Хүч хөдөлмөрөө зарцуулсан бүхэн чинь үр шимээ өгөх болно. Юуг хөдөлгөж чадах, юуг эс чадахаа бодитоор үнэлж, зөв шийдвэр гаргаарай. Баасан гаригт хувийн харилцаатай холбоотой таагүй явдал тохиож болзошгүй. Сэтгэл хөдлөлдөө хэт авталгүй, аливаад ул суурьтай хандахыг зөвлөе. Шаардлагатай бүх мэдээллийг цуглуулсны эцэст зохих ёсоор нь шийдэх хэрэгтэй.

ЗАГАС

Ирэх долоо хоногт таны өөртөө итгэх итгэл, эр зориг, бүтээлч сэтгэлгээ маш өндөр байх болно. Тиймээс ажлын бүтээмж, найз нөхдийн харилцаа, уулзалт хэлэлцээ, гэр бүлийн уур амьсгал гээд бүгд таатай байх болно. Амралтын өдрүүдийг өөртөө зориул. Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ тэлэхэд цаг зав гарга. Ойр дотныхны эрүүл мэндэд анхаарал тавьбал зохино.

 

Бэлтгэсэн С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж